📅

Умард Солонгос есдүгээр сард хийх байсан агаарын үзүүлбэрээ цуцлав

🕔 2017/08/28 16:20

Умард Солонгос есдүгээр сард хийх байсан агаарын үзүүлбэрээ цуцлав

 

Умард Солонгос ирэх есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байсан агаарын цэргийн хүчний онгоцны үзүүлбэрээ цуцалсан байна.  Энэ талаар Пхеньяны дипломат төлөөлөгчийн газраас өгсөн мэдээллийг Японы "Эн-Эйч-Кей" агентлаг мэдээлсэн юм.

Умард Солонгос жил бүрийн есдүгээр сард агаарын үзүүлбэр үзүүлдэг. Өнгөрсөн жилийн хувьд зүүн бүс нутагт орших Вонсан хотод болсон агаарын үзүүлбэрт агаарын техник технологийн бүтээгдэхүүн, 20 гаруй онгоц, "Air Korea" иргэний агаарын тээврийн онгоцууд болон Солонгосын ардын армийн зэвсэгт хүчний онгоцууд оролцож байсан юм. Мөн тус агаарын үзүүлбэрийн үеэр "Миг-29" сөнөөгч онгоц 15 мянган метрийн өндөрт гарч, уран жолоодлогыг хийж үзүүлсэн бол агаарын цэргийн хүчний нисдэг тэргүүд нам дор өндөрт нисэн багийн үзүүлбэр үзүүлж сонирхуулсан юм байна.

Харин Умард Солонгост жил бүр болдог тус агаарын үзүүлбэрийг дотоодын гэлтгүй гадны жуулчид хүртэл очиж сонирхдог юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ирэх есдүгээр сарын 23-нд тус үйл ажиллагааг хоёр өдрийн турш зохион байгуулах тухай тов гарсныг Умард Солонгосын аялал жуулчлалын агентлагийн цахим хуудсанд мэдээлсэн юм байна. Мөн түүнчлэн тус мэдээлэлд гадны улс орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг оролцуулахаар урьсан талаар ч онцолсон юм.

Агаарын үзүүлбэр ямар шалтгааны улмаас цуцлагдсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хараахан өгөөгүй юм байна. Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр Умард Солонгос агаарын үзүүлбэрээ цуцлах болсон шалтгаан нь нисэх онгоцны түлшний хэмнэлт хийхтэй холбоотой гэж үзэж байгаа талаар онцолжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?