📅

Хятад, Энэтхэгийн цэргүүд хил дээр үймээн үүсгэжээ

🕔 2017/08/17 16:18

Хятад, Энэтхэгийн цэргүүд хил дээр үймээн үүсгэжээ

 

Энэтхэг, Хятадын цэргүүд хоёр улсын хил дээр чулуу шидэлцэж, бага хэмжээний үймээн үүсгэжээ. Үүний хариуд Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунянг өчигдөр тус улсын хилийн цэргүүд үргэлж энх тайвныг сахисаар ирснийг мэдэгдсэн байна.

Хятадын цэргүүд мягмар гарагт Пангон нуурын ойролцоох Ладах мужид нэвтэрч, энэ үеэрээ Энэтхэгийн цэргүүдтэй тулгарч, хоёр тал чулуу шидэлцжээ. Ингэхдээ аль аль нь буу зэвсэг хэрэглээгүй юм байна. Энэтхэгийн тагнуулын төв газар энэ явдлыг цаг агаарын байдал тааруу байсны улмаас Хятадын цэргүүд төөрч, тус улсын газар нутагт нэвтэрсэн гэж тайлбарласан.

Хоёр талын цэргүүд бага зэргийн гэмтэл авсан ба тэд 30 минутын дараа тус тусынхаа байршилд эргэн очицгоосон байна. Ладах мужийн газар нутаг нь хоёр улсын маргаантай бүсэд оршдог. Хятадын Гадаад хэргийн сайд энэ явдалтай холбоотойгоор Энэтхэг улсыг цэргүүдээ тус улсын газар нутгаас гаргахыг шаардсан бол Энэтхэгийн Гадаад хэргийн сайд хилийг нарийвчлан тогтоосон зурвас байхгүй учраас маргаан үүсч байна гэсэн тайлбар өгчээ. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?