📅

У.ХҮРЭЛСҮХ нам дамжсан ТҮГЖИЛ ГЭНЭ ҮҮ!!!

🕔 2017/08/16 09:35

У.ХҮРЭЛСҮХ нам дамжсан ТҮГЖИЛ ГЭНЭ ҮҮ!!!

 

Сүүлийн үед МАН доторх хагарал хүрээгээ тэлсээр байна. Үүний гол хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь У.Хүрэлсүх болоод байгаа.

Ер нь бол дараагийн ээлжний хүмүүсээ авч Ерөнхий сайдаар суух гэсэн түүний мөрөөдөл /шунал/ эцэстээ эсрэг намынхантайгаа хувилдах шалтгаан болсон аж. Тиймдээ намынхаа нөхдийн эсрэг зохиомол хэрэг үүсгэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай шүүх цагдаадаа тулсан билээ.

 

Өчигдрөөс түүний ХЕРО Л.Баатартай утсаар ярьсан бичлэг нь олон нийтэд цацагдсан нь дайран дээр давс нэмж байх шиг. Үүнээс үзвэл өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажиллагааг ХЕРО Л.Баатартай хамтран хийсэн хэмээн их л дотно ярьж байна. Одоо харин энэ удаад засгийг унагаж өөрөө Ерөнхий сайд болох мөрөөдлөөр ХЕРО-той нийлэх гэнэ. ХЕРЭ ч үүнд их доль үсэрч миний уясан морь түрүүлнэ хэмээн ам бардам суугаа аж.

 

Ер нь ХЕРО Л.Баатар, У.Хүрэлсүх мэтийн нөхдүүд Монгол төрөөр тоглож өөрийн хүссэнээ хийдэг цаг болсон бололтой. Эртний мэргэн үгэнд ИХ ШУНАСАН ХҮНИЙ ТӨРД БҮҮ АТГУУЛ гэдэг дээ.

 
 
Эх сурвалж: BOLOD.MN
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?