📅

Гацуурт дээр хэн хэн үзэл бодлоосоо урвасан бэ?

🕔 2016/01/15 11:04

Гацуурт дээр хэн хэн үзэл бодлоосоо урвасан бэ? Гацууртын ордын төсөл оны өмнөхөн  УИХ-аар хэлэлцэгдэх асуудал нь шийдэгдсэн. Сонгуулийн хуулиар наймаалцаж, АН, МАН хоёр гар хөлөө барилцан байж, төслийг хэлэлцэх асуудал эхний ээлжинд дэмжигдсэн гэж болно. МАН-ын бүлгээс Гацууртын асуудалд нухацтай хандана, тайван цагаар хэлэлцүүлгүүдийг хийлгэж, хуулийн төслийг Монголын талд үр өгөөжтэй байх саналуудыг тавина гэж мэдэгдэж байлаа. 

Гэсэн хэдий ч  хэлэлцүүлгийн явцад засгийн газраас гурав дахь удаагаа оруулж ирэхдээ ялимгүй өөрчлөгдсөн төрийн эзэмшлийн хувь хэмжээ нь 34 хувь байх,  ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувиар тооцох зэрэг хуучин тоонууд л яригдаж байна. Засгийн газрын улайран зүтгээд байгаагаар бол Монголын тал нийт шагийн 68.2 хувийг хүртэх юм байх. 

Ерөнхийдөө  өнгөрсөн онд  засгийн газрын оруулж ирсэн төлсийг буцааж байх үеэр эсэргүүцэж байсан гишүүд энэ удаа микрофоноос зугтаад ойртсонгүй. МАН-ын бүлэг нэгэнт Гацууртыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг асуудал дээр санал нэгдсэн болохоор Б.Бат-Эрдэнэ, Ё.Отгонбаяр, Ц.Нямдорж нар чуулганы танхимд хошуу амаа билүүдэж чадсангүй.

АН-аас Гацууртыг эсэргүүцэж байсан Н.Алтанхуяг, "Шударга ёс" эвслээс Ц.Оюунбаатар тэргүүтнүүд бүлгийн дарга нараасаа үг хэлж болохгүй сануулга авсан бололтой. Дуугарч өгсөнгүй. Зарим нь хаврын үзэл санаанаасаа хувирч, дэмжиж хүртэл саналаа өгөөтхөв.  Гэсэн ч  танхимд дэмжихгүй байгаа гишүүд нэлээд буй, нөлөөлөлд автсан, шахалтад орсон хэсэг бусаг улс байгаа нь тодорхой харагдаж байна. Шадар сайд Ц.Оюунбаатар л гэхэд танхимаа дэмжих үүднээс хаврын уриалгаасаа татгалзахад хүрсэн нь бий. 

Одоо Гацуурт дээр эцсийн хэлэлцүүлэг л үлдлээ. Тун болохгүй бол бие даагчдын бүлэг болон Г.Уянга нар ТББ-уудтай нэгдэнэ тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Гэвч энэ нь нэмэр тусаа өгч чадах уу гэдэг нь эргэлзээтэй юм.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжидийн мэдэгдэж буйгаар бол Гацууртыг дэмжихгүй бол "Центерра Гоулд" засгийн газрыг шүүхэд өгнө гэж мэдэгджээ. Хууль эрхзүйн хүрээндээ бол манай улс арбитр дээр тус компанид ялагдах бүрэн үндэслэлтэй бөгөөд Хан ресурсийн алдааг давтах алтан боломж гэж тайлбарлаж байгаа юм. 

Түүгээр ч зогсохгүй Монголоос гарна гэдгээ мэдэгдсэн "Центерра Гоулд" -ийнхан засгийн газарт шахалт үзүүлж, улстөрийн томоохон нөлөөлөл үзүүлж байгаагаа ч нуугаагүй. Үнэндээ засгийн газрын байр суурь нь цэвэр "Центерра Гоулд"-ийн талд байгаа бөгөөд Гацууртыг өгөхөөр улайран зүтгэж  буй тэмцэл ингэж биелллээ олох нь бараг л тодорхой болчихоод байна. 

"Центерра Гоулд"-ийн нэр хүнд дэлхий данхинд тийм ч сайн биш. Киргиз дэх алтны орд нь эсрэгүүцэлтэй тулж, тэндээсээ гарахад хүрээд байгаа эл компани манайхаас Бороогг дуусгаснаар нь бид мэднэ.  Манай улс Гацууртаас 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа хэдий ч   хуулийн төсөлд 2019 он хүртэл суурь  рояалтигаа  2.5 хувь  болгон  бууруулсан, өсөн нэмэгдэх рояалтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүйгээр зааж өгсөн нь өнөөх боломжоо чөдөрлөж буй хэрэг юм. Түүнчлэн ногдол ашиг авнахаар бол хүлээнэ,  тусгай рояалтиг газар ухаж эхэлснээс хойш аваад эхлэнэ гэдгийг тодотгох хэрэгтэй. 

Өчигдрийн хуралдаан дээр хуулийн төслийг  хуралдаанд оролцсон 52 гишүүний 30 нь дэмжсэн. Ирэх долоо хоногт ямар хүчээр дэмжиж байгаа болон татгалзсан гишүүд үзэлцэх нь тодорхойгүй ч лоббинд авталгүй, эсрэг кноп дарах гишүүд   хэн хэн байхыг олон нийт анхааралтай ажиглаж байна. Гадны компаниас айдаг ,лоббинд автдаг цээжээрээ хамгаалдаг Засгийн газар энэ удаа санасандаа хүрэхээр зориг шулуудсан нь илт байгаа юм.  Гэвч төслийн батлах эсэхийг эцсийн мөчид гишүүд кнопоороо дарж шийдэх билээ. 

Доор сонирхуулах үүднээс өнгөрсөн оны зургаадугаар сард Зацууртын төслийг буцаах үеэр эсрэг кноп дарсан гишүүд хийгээд өчигдөр дэмжиж санал өгсөн танилцуулгыг  хавсаргалаа. Эндээс та бүхэн хэн хэн үзэл бодлоосоо урваж шарваж, лоббинд автаж явааг тодорхой харж болох юм. 

 

Гацууртыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхийг дэмжсэн нь /2016.01.14/

 

Гацууртыг засгийн газарт буцаав /2015.06.19/

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?