📅

Ц.Нямдорж ингэж хэлэв

🕔 2017/08/15 09:17

Ц.Нямдорж ингэж хэлэв

Б.ДАМДИН-ОЧИР

МАН-д "зодоон” болж байна. Энэ намын зарим нь Ерөнхий сайд, Шадар сайд хоёрыгоо эвлэрчихээсэй гэж байна. Ихэнх нь хоёр талд гарчихсан үзэж байх шиг байна.

МАН-ын дотоод зөрчил тархаж, газар авах тусам улс орны хэмжээний сөрөг үр дагаврыг үүсгэхийг үгүйсгэхгүй болж байна гэж ажиглагчид хэлж эхэллээ. Гэтэл энэ намынхан ямар нэг байр суурь илэрхийлэлгүй чимээ аниргүй сууцгааж буй.

Харин сүүлийн үед УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж цахим хуудас нээж, түүгээрээ дамжуулан байр суурь, үзэл бодлоо сүрхий гээч нь илэрхийлэх болжээ.

 

С.БАЯР ХЭЗЭЭ Ч УЛС ОРНОО НЭГДҮГЭЭРТ ТАВЬЖ БАЙГААГҮЙ

2017 оны наймдугаар сарын 8.

Тэрээр "...С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн талаар албан ёсны мэдээлэл гарч байх шиг байна.., Энэ хүн хэзээ ч улс орноо нэгдүгээрт тавьж байгаагүй.., Хэтэрхий өөрийн эрх ашгаа нэгт тавьж байх шиг санагдаг..,

90 жилийн түүхтэй МАН-д энэ хүн ирж, энэ байдлаар тарааж ч мэднэ..” хэмээн бичжээ.

БНХАУ-ААС МӨНГӨ АВЧИХААД ЭРГЭЖ БАРЬЦААНД ОРНО ГЭДЭГ БОЛ ХАМГИЙН АЮУЛТАЙ ЗҮЙЛ

2017 оны наймдугар сарын 11. 

"...Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат хятадуудыг Монголд ирж, орон сууцжуулах төслийг яаралтай эхлүүлэхийг хүслээ” гэсэн мэдээллийн талаар Ц.Нямдорж цахим хуудастаа "...Монгол Улс бол аваагүй, МАН-ын том толгойтой хүмүүс БНХАУ-аас мөнгө авчихаад эргэж барьцаанд орно гэдэг бол.., Хамгийн аюултай зүйл.

Ж.Эрдэнэбат, энэ асуудал үнэн бол Засгийн газар яаралтай зогсоох хэрэгтэй” гэжээ.

 

ХҮНЭЭРЭЭ Л БАЙГААРАЙ

2017 оны наймдугаар сарын 12.

Ц.Нямдорж цахим хуудастаа "...Хүнээрээ л байгаарай.., Зарим хүмүүст хэлэхгүй бол болохгүй нь..,

Дайлах хоол нь байвч дуудах нөхөдгүй бол хэцүү. Нөхдөө зараад мөнгө олж болох ч мөнгө зараад найз олоход хэцүү - Амьдралын үнэн” гэсэн байна. Харин хэнд зориулж ийн хэлснийг хэн ч тайлсангүй. Гэхдээ таамаг бол ярьцгааж байна.

 

ЭНЭ МАФИЙН БҮЛЭГ ХҮЧЭЭР ГАЗАР ЗАРДАГ

2017 оны наймдугаар сарын 13.

Орон сууцны урд явган хүний зам хааж барилга барихыг эсэргүүцсэн оршин суугчдыг цагдаагийнхан буугаар сүрдүүлжээ гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор "...Энэ мафийн бүлэг хүчээр газар зардаг, төрийн цагдааг өөрийнхөө эрх мэдэлд ашигладаг асуудлаа зогсоох ёстой. Төр цэвэр бай” хэмээсэн байна.

ЦАГААНДАА ГАРНА ГЭДЭГ НЬ ЭНЭ БАЙХ ДАА

2017 оны наймдугаар сарын 14.

Тэрээр НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн талаар "...Өөрийнхөө эрх мэдэлд шунаж, намын нэрийг унагасан хүн өөрөө ажлаа өгчихөөд явчихаж болдоггүй юм байх даа. Цагаандаа гарна гэдэг нь энэ байх даа” гэсэн байна.

 

БИД ДАХИН ОЮУТОЛГОЙ ШИГ ОРДОО НӨГӨӨ АЛДАРТ РИО ТИНТОД АЛДЧИХСАН БАЙНА

2017 оны наймдугаар сарын 14.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Хоёр дахь Оюутолгой буюу Хармагтайн ордыг тойрсон олон сонирхлын улс төр” нийтлэлтэй холбогдуулан цахим хуудастаа ингэж бичжээ. Тэрээр "...Хармагтайн орд гээч Оюутолгойгоос илүү гарна уу гэхээс дутахгүй ордын тухай мэдээллийг улстөрчид машид нууцалж явсаар өнөөг хүрэв.

Нөгөө л МАФИЙН бүлэг дахин хоёр дахь Оюутолгой буюу Хармагтайн ордыг зарсан байгаа нь бараг л тодорхой болоод байна.

Австралийн Хөрөнгийн биржийн мэдээллээр Xanadu mines компанийн 90 хувийн THR буюу Оюутолгойн хувь эзэмшигч Turquoise Hill Resources эзэмшдэг болж таарч байгаа юм Товчхон хэлэхэд энэ олон компанийн цаана РИО ТИНТО байна гэсэн үг” гэсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?