📅

СӨҮЛД ХУЛГАЙ ХИЙСЭН ЭГЧ ДҮҮСТ ОНООСОН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

🕔 2016/01/14 14:31

СӨҮЛД ХУЛГАЙ ХИЙСЭН ЭГЧ ДҮҮСТ ОНООСОН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭӨмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотын цагдаагийн газар өнгөрөгч 2015 оны 5 дугаар сард Монгол Улын иргэн 38-н настай эмэгтэй А болон түүний төрсөн дүү эрэгтэй 32 настай Б нарыг бүлэглэн хулгайн хэрэг үйлдсэнд сэжиглэн саатуулсан билээ.

Тэд Солонгосд аялал жуулчлалын визээр зорчиж байхдаа тусгайлан тоноглосон цүнх ашиглан хэд хэдэн дэлгүүрээс таван удаагийн үйлдлээр, 5 сая 460-н мянган воноор үнэлэгдэх гутал, цүнх, хувцас хулгайлсан хэрэг үйлдсэн байна. Монгол эгч, дүү хоёр хулгайлсан бараагаа ачаа, тээврийн компаниар дамжуулан Улаанбаатар дах гэр рүүгээ илгээдэг байсан ба ар гэрийнхэн нь хүлээж авсан бараагаа зарж борлуулан бэлэн мөнгө болгодог байсан нь тогтоогджээ.

Өнгөрөгч 2015 оны 10 дугаар сард болсон шүүх хурлаар дүүд нь 2 жилийн хоригдох ял оноож эгчид нь нэг жилийн хоригдох ял оноосон бөгөөд тэд давж заалдсан ч ийнхүү давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр хуралдаж, тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээлээ. Ингэснээр тэд Солонгос Улсын гадаад иргэдийн шоронд тус бүр нэг ба хоёр жил хоригдохоор боллоо.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?