📅

Н.АЛТАНХУЯГ ЗӨВЛӨХӨД ЗӨВЛӨӨД ӨГӨХ ХҮН БАЙНА УУ

🕔 2017/08/15 08:51

Н.АЛТАНХУЯГ ЗӨВЛӨХӨД ЗӨВЛӨӨД ӨГӨХ ХҮН БАЙНА УУ
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Тамгын газрын дарга З.Энхболд, Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нарынхаа хамтаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзав. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг "Шинэ Ерөнхийлөгч гараад ирмэгц Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яагаад довтолгоод унав аа. Та нар ингэж шууруулж болохгүй. Шинэ Ерөнхийлөгч гараад ирэхээр шууруулаад эрхийг нь хаагаад авъя. Гэхдээ яах вэ, шинэ Ерөнхийлөгч битгий санаа зов. Энэ 2021 оноос үйлчлэх юм шүү гэж тайлбарлаж байгаа бол тийм зүйл огт байхгүй шүү. УИХ-ын 57-гоос дээш гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой. Ингээд нэг өдөр шуураад баталчих вий” гэсэн болгоомжлол байгаагаа дуулгалаа.

Үүгээрээ Ерөнхийлөгчийн зөвлөх Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэнд хатуухан сануулга өгөв. Шинэ Ерөнхийлөгчийн эрхийг хасах талаар бодох хэрэггүй гэдгийг ч энд дайгаад авлаа. Мөн тэрбээр өөрийгөө мэдээллээс хэтэрхий хол байгаа гэдгээ нотлоод авлаа.
Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг танд сануулахад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхнийг өнгөрсөн жилийн сүүлээр байгуулсан. Бүр тодруулбал өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 24 өдрийн Засгийн газрын хуралдаанаар  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтсон.

Ажлын хэсэгт Үндсэн хуулийн эрхзүйн асуудлаар мэргэшсэн, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэд, судлаачид, хуульчдыг өргөнөөр оролцуулж, одоо ч нийт иргэдийн саналыг авч байна. Нэг үгээр өнгөрсөн жилээс хойш эрчимтэйгээр яригдаж, холбогдох эрдэмтэн мэргэд санаа оноогоо дэвшүүлж Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярьж байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг авах байсан ч цаг хугацааны хувьд амжихгүй гэдэг үүднээс сонгуулийн дараа яаравчилж байгаа нь энэ. Нэг үгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал жил дамнан яригдаж байна. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулиас хойших асуудал шиг шүүмжилж суугаа харагдах. Ер нь Ерөнхийлөгчийн зөвлөх та энэ бүх  мэдээллийн  хаагуур нь өнгөрчихсөн бэ? Н.Алтанхуяг зөвлөх хувьд Ерөнхийлөгчид зөвлөхөөсөө өмнө өөртөө мэдээлэлтэй зөвлөх авсан нь илүү оновчтой юм шиг.

Уг нь Н.Алтанхуяг зөвлөх ажлын хэсгийнхнийг зандарч суухын оронд Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөхийн хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд жин дарахуйц саналаа танилцуулсан бол илүү ажил хэрэгч харагдахаар байлаа. Үнэндээ Ерөнхийлөгчийн зөвлөхийн алба бол таны ганцаарчилсан тоглолт хийж, шоудах алба биш юм.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?