📅

О.Баасанхүү МАХН-аас хөөгдсөн гэв үү

🕔 2017/08/14 11:11

О.Баасанхүү МАХН-аас хөөгдсөн гэв үү

 

УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН-аас О.Баасанхүү нэр дэвшиж, ялалт байгуулснаар тус нам УИХ-д нэг суудалтай болсон. Гэхдээ эрхэм гишүүн намынхаа удирдлагуудтай байр суурийн зөрчилдөөнтэй байгаа талаар удаа дараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлж байсан.


Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас хөөсөн тус намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн өөрийн цахим хуудаснаа "Баасанхүү МАХН-ын гишүүнчлэлээс хөөгдөөд санаа амар боллоо. Нэг бохир хог цэвэрлэгдэж намаас хөөгдөж нам дотор цэвэр агаартай байна. Октябрь овогтой Баасанхүү бол МАХН-ын гишүүн биш болсон шүү” гэжээ.

Тэгвэл энэ тухай О.Баасанхүү гишүүн өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан албан ёсны мэдээлэл хийх тухай гишүүний туслах мэдээллээ.

 скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?