📅

Хойд Солонгос энэ сарын дундуур Гуамыг харвахад бэлэн гэв

🕔 2017/08/11 14:27

Хойд Солонгос энэ сарын дундуур Гуамыг харвахад бэлэн гэв

 

Хойд Солонгос АНУ-ын нутаг дэвсгэрт хамаарах Гуамын арлыг энэ сарын дундуур дөрвөн пуужингаар харвахад бэлэн хэмээн мэдэгдсэнийг ВВС дамжуулав. Хэрэв энэхүү төлөвлөгөөг Ким Жон Ан баталбал Hwasong-12 пуужингуудыг Гуамын арлаас 30 км-ын зай дахь газар нутагт харвана гэж төрийн мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. Доналд Трамп Хойд Солонгосыг галзуу галдагчид гэж тэмдэглэснийг тэд буруутгаж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч энэ бүхний шалтгааныг өөрөө бий болгосон хэмээн тайлбарлаж байгаа юм.

 

Хойдуудын энэхүү үйлдэл нь хоёр улсын хоорондын дэглэмийн төгсгөл байж мэднэ гэж АНУ болгоомжилж байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Жим Маттис "АНУ болоод бидний холбоотнуудын эсрэг Пхеньян бүдүүлэг аргаар ялахыг хүсч байна” гэж хэлжээ.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?