60 тэрбумын тухай 90 минутын бичлэгийн бүрэн тэмдэглэл
МАН-ын удирдлагуудын төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх бичлэг анх 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө ил болсон юм. Бичлэгийг зарим улс төрийн нам хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан ч хуулийн байгууллагууд тодорхой мэдээлэл өгөхгүй байв. Тэгвэл 60 тэрбумын гэх 90 минутын бичлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахин олон нийтэд цацагдаж дуулиан дэгдэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бичлэгийг дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг АН хамгаалалтад авч УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт сар гаруй байлгасан. Мөн Г.Доржзодовын өмгөөлөгч хуульч Г.Баасан 60 тэрбумын асуудлыг прокурорын байгууллагад шалгуулахаа удаа дараа мэдэгдэж байв.
Сонгуулийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга бичлэгтэй холбогдуулан АТГ, цагдаа, прокурорын байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзаж шалгах чиглэл өгснөөр Улсын ерөнхий прокурорын газраас хэрэг нээхийг АТГ-т даалгаад байгаа юм. Одоогоор АТГ, ЦЕГ, ТЕГ хамтарсан ажлын хэсэг томилон шалгаж байна. 60 тэрбумын тухай 90 минутын бичлэгийн тэмдэглэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ц.Сандуй: А.ГАНБААТАР НАДАД ХАМГИЙН ИХ ХАНЬ БОЛЖ БАЙНА
Нийслэлийн намын хорооны даргын дэргэдэх багийнхаа үйл ажиллагааг танилцуулъя. Цаашдаа бид хотод ямар бодлогын стратегийг барих тухай товчхон танилцуулна.
2012 онд та бүхний итгэлээр Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон. Өнөөдөр 2014 он хүртэлх буюу эхний үе шат. Бидний дахин сонгогдох хоёр сонгууль өнгөрөх хоёр дахь эхний үе шат гэж тодорхойлсон. Анх энэ ажлыг авахдаа би 2016, 2017 оны сонгуулиар ялалт байгуулна гэсэн зорилго тавьсан. Намын дарга бага алдах ёстой. Байнга урагшлах ёстой гэсэн стратегийг сонгож, зөв бодлого, зөв менежмент, эв нэгдэл гэсэн агуулгаар ажлаа зохион байгуулж байгаа. Өнөөдрийг хүртэл таны хэлдэг үг байдаг шүү дээ. Ил гарахгүй. Манай багийн надад тавьсан шаардлага бол далд хамгаалалтад байх. Гадна талаасаа тэр нь 2014 он хүртэл байна. 2014-2016 оныг шатраар бол "Ашигтай байрлалыг эзлэх үе” буюу 2016 оны нэгдүгээр сар хүртэлх үечлэл гэж үзэж байгаа. Мэдээж 2016 оны сонгуулийн сурталчилгааны өмнө явагдана. Есдүгээр сарын 15-ыг сонгосон. Энэ үеэр Намын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн болно. Сонгуулийн албан ёсны бэлтгэлийн ажил эхэлж байна гэдгийг тэрхүү хурал, зөвлөгөөнөөрөө зарлаж бүх хүмүүсийн бэлтгэлийг хангах ажилдаа орно. Сонгуулийн албан бус сурталчилгааг 90 жилийн ойгоороо хийе. Дөрөвдүгээр сарын 27-нд нийслэлийн Монгол Ардын намын 90 жилийн ой болно. Энэ ойгоор бид улс орон даяар нэлээн том акц хийнэ. Ер нь бол сонгуулийнхаа сурталчилгааг албан бусаар эхэлчихье. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс сонгуулийн сурталчилгаа эхлэхээр хуулийн хугацаанд хийх ёстой зүйлээ хийгээд, сурталчилгаагаа явуулъя. 2016 онд ялчихвал 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг авна. 90 жилийн ойдоо их ач холбогдол өгсөн. Ойн төлөвлөгөөг танилцуулъя.
Он цаг бүрт гаргасан амжилтуудаа цаг хугацааны дарааллаар байрлуулна. Бодлого стратегийн Тинк Танк стратегийн багийг ажиллуулсан. Өнгөрсөн жил ч ажилласан. Нийт 16 хүн байнгын ажиллаж байгаа. Зарим нь бүтэн цагаар, завсарлагаар, гэрээгээр ажиллаж байгаа. Улс төр судлаач гурав, стратегич гурав, эрх зүйч нэг, бизнесийн удирдлага нэг, эдийн засагч нэг, мэдээллийн технологиор гурав. Яагаад гэхээр бид үүнд их ач холбогдол өгч байгаа "IT” тал буюу "Online” орчинд программист худалдаа хийж байгаа. Сэтгүүлч хоёр, телевизийн найруулагч нэг, хэл шинжээч нэг, орчуулагч нэг, маркетингийн менежер нэг байна. Багийн дундаж нас 28.
Манай А.Ганбаатар надад хамгийн их хань болж байгаа. Миний зөвлөх, тэргүүлэгч А.Ганбаатар маань өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Би үдээс өмнө нам дээр ажиллаад үдээс хойш ер нь голдуу энд суудаг. Хүмүүстэйгээ сууж юмаа ярьдаг. Маргааш нь эсвэл долоо хоног, сар сарынхаа ажлуудыг ярьж нам дээрээ очоод бодлогоо барьж ажилладаг. Замбараагүй яваагүй. Бүх зүйл бодлоготой, алсыг харсан ийм үйл ажиллагаа явагдаж байгаа юм. Одоо А.Ганбаатар дарга танилцуулгаа хийнэ.
ХУВЬ ХҮН, НАМЫН МЭДЭЭЛЛИЙГ ЭСРЭГ НАМД ЗАРАХ ХҮН ОЛОН БАЙНА
А.Ганбаатар: Намын дотоод хүчин зүйлс харилцан хүчний судалгаа. Бид үүнийг хийхгүйгээр ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Яагаад гэвэл хаалт хяналт. Та бас зөвөөр ойлгоорой, өнөөдөр бид цөөхүүлээ байгаа учраас зөвхөн хэцүү талаа ярина, хүндрэлүүд юу байна. Сайн юмыг олон хүн ярьдаг учраас өнөөдөр үүнийг яриад хэрэггүй гэж бодож байна. Би ч судлахдаа сайныг нь судлаагүй мууг нь судалсан. Энэ дээр нарийн бүх юмнууд нь байна. Харилцан хүчийг бид бүхэн ямартай ч судална. Намын шат шатны удирдах албан тушаалтнуудын уялдаа холбоо түүний хүндрэлүүд. Үнэнийг хэлэхэд удирдах албан тушаалтнууд идэвх сул байна. Нэгдүгээрт, ажлаа ойлгодоггүй. Улс төрийн нам гэдгээ мэддэг болохоос биш яаж ажиллах арга барилаа мэддэггүй. Нөгөө талаар ажлаа хэлбэр төдий муу гүйцэтгэдэг. Хүнтэй ажиллах туршлага бага, үүнийгээ хүнтэй ярих, инээх, найзлах мэтээр ойлгодог. Намын асуудал гэж арай өөр хэлбэр байдаг. Номон дээрээс ч гэсэн уншиж байсан. Удирдах арга барил гэдэг арай өөр. Дээр нь маш их амбицтай, чадвар муу, хийгээгүй байж хийсэн гэж намын дарга гишүүдэд худлаа хэлж хэлбэртдэг нь дээд цэгтээ хүрчихсэн. Хийсэн гэсэн ажлуудыг нь араас нь судлуулаад үзэхэд олдохгүй. Хуруугаа ч хөдөлгөөгүй байдаг. Тэгсэн хэрнээ цаасан дээр олон. Хийсэн юм шиг ярьдаг, пээдийдэг. Ийм хүмүүс их байна. Үүний хор хохирол юу гэвэл намын өсөн нэмэгдэх, ялалт байгуулах, нам тогтворжиход хортой. Худлаа хүмүүст итгээд байна. Болчихсон байгаа гэж бодоод байдаг. Үнэндээ газар дээр буугаагүй гэдэг нь уналт буюу хөөсрөлт. Ер нь бол ямар ч чадваргүй хүмүүсийн хүрээлэлтэй. Чадвартай хүмүүсээс өөрсдөө айдаг. Хүчтэй чадвартай хүмүүс байхаар энэ миний дээр гарчихна. Надаас илүү явчихна гэдгээсээ айгаад дардаг.Тэр хүмүүсээс зугтдаг. Чадвартай хүмүүсийн хүрээлэл бага. Нам дотор бол баталгаатай байдаг асуудал. Намын нөхцлөөр энэ хүнээ боломжтой гэсэн хэрнээ хүнд хэцүү үед мөнгө санхүү бүр болдоггүй юмаа гэхэд өөрийнхөө оролцоогоор дэмжих дэмжлэг муу. Зайлж зугтана. Энэ асуудалд гомдох ч багадана. Эдгээр хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Удирдах ажилтны ёс зүй муу, улс төрийн ажлыг хэрүүл, тэмцэл гэж ойлгодог. Юм л бол амбицаа гаргаад хэрэлдээд, тэмцэх, муудалцах, нэг нэгнийгээ буруутгах гээд байдаг. Харин хол ч ухаанаар яаж нэгдэж нийлж ажилтад хүрэх ёстой вэ гэдэг талаар ярих нь бага байна. Дунд, доод шатны уялдаа холбоо муу. Ажилтай нь танилцаж үүрэг даалгавар өгөх, биелэлтийг огт шалгадаггүй. Нийслэлийн намын хороо, дүүргүүд, намын олон шатны байгууллага өөрсдөө том аппарат байна. Ийм хүмүүсийг юу сэргээдэг вэ гэхээр удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга, олон байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагааг нь хянадаг. Хянах болон танилцдаг. Долоо хоногт та бүхэн юу хийсэн бэ. төлөвлөгөөгөө гаргаад ир. Төлөвлөгөөний дагуу ажил чинь явж байна уу гэх мэтээр амьтай болгоод ирэхээр эцэстээ хүн юм чинь хариуцлага хүлээгээд эхэлнэ. Намаас гаргасан ерөнхийвчилсөн төлөвлөгөөгөөр ажилладаг. Өөрсдөө ажилдаа төлөвлөгөө хийдэггүй. Ерөнхий төлөвлөгөөг хараад, задлаад үзэхэд бид цаашдаа ингэж ажиллах ёстой гэсэн ерөнхий төлөвлөгөөгүй нь дутагдалтай. Нөгөө талаас намаас өгсөн албан тушаалын үнэ цэнэ үүрэг хариуцлагыг ухамсарладаггүй зөвхөн карьерт хүрэх боломж мэтээр хардаг. Хамгийн гол нь ичихгүй үүнийгээ хүмүүс дунд ороод ярьдаг. Би ирээдүйд ингэнэ, ирээдүйг тийм болгоно гэж яриад байна. Намыг энэ нь дотоод, гадаад талаас нь муухай харагдуулдаг. Намын нэртэй төрийн бус байгууллагуудыг шинжлэх хэрэгтэй. Төрийн бус байгууллагуудтай юм яриад ч хэрэггүй. Намын нэртэй төрийн бус байгууллага гэдэг бол угаасаа намын гол тулах хүч. Нийгэмтэй харьцаж байгаа гол тулах цэг. Төрийн бус байгууллага гэхээр чадвартай, боловсролтой нэр хүндтэй ямар нэгэн бүлэглэл эзэнгүй байна. Амбиц мөнгөнд автаагүй, урвагч зангүй, удирдаж явах ирээдүйтэй залуугаар солих нь чухал. Одоо 2016 оны сонгуульд ялаад буух юм уу, эсвэл 2020 он хүртэл Засгийн эрхийг барих юм уу? Монголыг хөгжүүлэх юм уу? гэдэг асуудал бол төрийн бус байгууллагатай холбоотой.
Бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, менежментийг өөрчлөх тухайд одоо ямар ч менежментгүй, бүтэц байхгүй. Зүгээр ярьдаг "Бид нар холоос ном гэж хараад, дотроо ямар ч хуудасгүйтэй адилхан”. Намтай харьцах бодлого тогтолцоог шинэчлэх шинэ түвшинд гаргах хэрэгтэй. Намаас удирдах албан тушаалд дэвшүүлэх бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Тэд төрийн бус байгууллагын ерөнхийлөгч болохын төлөө байдаг. Намаас нэг албан тушаал квотоор гарахын хэрэгцээ байгаа болохоос биш, үнэхээр юм хийж өрсөлдөж байгаа хүн алга. Үүнийг өөрчилж чадах юм бол тэдгээр хүмүүс ажиллахын төлөө тэмцдэг болно. Гишүүд дэмжигчид рүү чиглэсэн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх ямар ч төлөвлөгөө байхгүй. Намын гишүүд дотор л ажил нь явдаг болсон. Өөрсдийгөө арван мянган хүнтэй гэдэг боловч яг үнэнийг хэлэхэд тэр нь зуу хүрэхгүй. Санхүүгийн схемийг боловсруулах хэрэгтэй. Жишээлбэл, төрийн бус байгууллагынхан нэг ажил зохион байгуулах, хурал цуглаан хийхийг дарга нь санаачилдаг. Түүнийгээ ашиглаж бусдыгаа дарамталдаг. "Би мөнгийг нь гаргадаг, та нар юу юм”. Энэ бол хамтын ажиллагааны бүтэц биш. Санхүүг хамтраад гаргавал уг ажил сайн болно. Схемийг нь хийж өгөх ёстой. Схем гаргахгүйгээр ажил явахгүй.
Намын бүх шатны ажилтан албаны бүтцийн өөрчлөлт хүнд байна. Нарийн задаргаагаар нь унших юм бол айдас чинь хүрнэ. Намын бүтэц зохион байгуулалтыг хийх хэрэгтэй. Яагаад гэвэл итгэл даах намд тууштай хүмүүсийг ажлын албанд ажиллуулмаар байна. Ний нуугүй хэлэхэд хувь хүний мэдээлэл, намын мэдээллийг эсрэг намд зарах олон хүн байна. Тэр бол зуун хувь. Мөнгө өгөх юм бол хэн ч бүгдийг нь зарна. Бид ийм тогтворгүй бодлогоо хадгалуулж байна. Хүний нөөцийн мэдлэг чадвар итгэл даах чадварын түвшинг тогтоогоод, ажилд нь тавих хэрэгтэй. Төв намын байрны түрээсэлж буй байгууллагуудыг сайн судлах хэрэгтэй. Э.Бат-Үүлийн пиарийг хийдэг хүмүүс манай гурван давхрыг түрээслэж байна. Бид дотроо дайснаа оруулчихсан. Тэр өрөө хамгийн их хоолтой, хамгийн их архитай газар. Манай намын бүх залуучууд тэр өрөөгөөр орж архи ууж, шатар тоглож, пан гөрж байна. Эд юу ярьж байна? Хэдий нууц ч бүх зүйлээ ярьдаг. Тэнд юу бичиж байна. Э.Бат-Үүлийн хар пиарыг манайхаас аваад хийчихэж байна. Үүнийг сайн бодох хэрэгтэй. Хүний нөөцийн бодлогыг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Намын ажлын албанд ажиллаж байгаа энэ улсууд дээр анхаарал тавих, ар гэр, өр, сонирхлыг нь судлах хэрэгтэй. Сайн хүмүүс аваад боломжийн хангамжтай ажиллуулбал намын мэдээлэл алдагдахгүй. Өнөөдөр манайхан ярьж байна. Өглөө нь ярьсан юм орой Ардчилсан нам дээр оччихсон байдаг гэж. Манай дээр ч гэсэн тэргүүлэгч дээр ярьсан зүйл өдөр нь Ардчилсан нам дээр оччихдог. Тэнд бас манай хүн байдаг. Та нар ийм зүйл ярьсан юм уу гэхээр, ямар хурдан очиж байна. Харин тийм, наад "шимэгч” нараа зайлуулаач танайх гэж хэлдэг. Иймэрхүү судалгаа хамгаалалттай холбоотой. Бидний хийж байгаа хамгаалалт маш чухал. Одоо сонгууль ойртож байгаа энэ үед бүр чухал байх ёстой.
"Ц.САНДУЙ МААНЬ БИ ДАРГА РУУ ЯРИМААР БАЙНА, МЕССЕЖ БИЧЬЕ ГЭЭД БОЛООГҮЙ”
Нийслэлийн Монгол ардын намын хорооны 2014-2016 оны хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө. 2014 оны дөрөвдүгээр сарын 21-нээс, наймдугаар сарын 15 хүртэл нийслэлийн үйл ажиллагааг зогсооно. Битгий ажилла. Ерөнхий нам дээр явагдаж байгаа ажил биш далдуур ажил. Далдуур хийгдэх ажиллагаагаа зогсоогоод ерөнхий хийгдэх зүйлээ явуулсан. Энэ дээрээс бид юу харсан бэ гэхээр Нийслэлийн намын хорооноос биднийг муулсан хүн хэр их байна. Ямар реакц гарсан бэ. Тэр байтугай таниас ямар реакц гарах вэ хүртэл бүх судалгааг, шат шатанд хийж үзсэн. Баярлууштай нь та биднийг үргэлж хамгаалсан, дэмжсэн. Ц.Сандуй бид хоёр маш их юм ярьж байсан. Биднийг харж байгаа юм байна. Бидэнд их найдвар байна. Бид сайн ажиллах ёстой. Гэхдээ Ц. Сандуй хоёрдугаар сараас тэвчээгүй. Би дарга руу яримаар байна. Мессеж бичмээр байна гээд болдоггүй. Би үгүй ээ, чи тэсээд л байж бай. Ямар ч байсан энийг л харах ёстой, бүх шатанд нь судалгааны үр дүн дээр бид хэнтэй хамтарч ажиллах, юуг өөрчлөх, яаж цаашаа ажиллах ёстой вэ гэдэг дүр зураг гарч ирнэ. Тэгээд ийм судалгаа гаргаж ирсэн. Монгол Ардын намын удирдах алба, лидерүүдийн гүйцэтгэх судалгаа. Монгол Ардын намын гүйцэтгэх ажиллагааны давуу болон сул тал гэдэг дээр давхар судалгаа хийсэн. Манайх яг үнэндээ эмзэг. Дүүргийн намын хороо гэхэд хоёр гуравхан хүний хооронд юм ярьдаг, бусад нь зальддаг. Бусад нь түүнийг мэддэг. Энэ бол товчлол нь, надад найм есөн хуудас юм байна.
2014 оны наймдугаар сараас 2015 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл. Нийслэлийн дүүргүүдийн намын хорооны шинэчилсэн бүтэц. Ер нь бол бүгдийг нь өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр бид юунаас эхлэх хэрэгтэй вэ гэхээр нийслэл, дүүрэг бүхний боловсон хүчнээс тестийн шалгалт авна. Тэр хүн ямар мэдлэгтэй юм, түвшин, чадвар нь ямар, тэр дотроо бүлэглэлийг тогтоохоор оролцох. Тэгвэл бараг илрээд гараад ирнэ. Нөгөө талаар тууштай эвсэл тууштай бус нь илэрнэ. Доод түвшинд байгаа хүмүүсийг дээшээ ахиулах сургалт явуулъя. Дунд түвшинд байгааг нь дээшлүүлье. Гүйцэтгэлийн менежментэд тулгуурласан чадвартай боловсон хүчин, оновчтой бүтэц зохион байгуулалтыг хийсэн. Эхлээд хүмүүсээ, сонголтоо хийж, сургалтаа явуулж цэгцэлчихээд хуваарилалтад орно. Энэ түвшинд энэ хүмүүс байна гээд. "Цэрэгт снайпер хамгийн түрүүнд хамгийн том даргыг нь бууддаг”. Бүгд зохион байгуулалттай. Түүн шиг бид зохион байгуулалттай явъя гэж бодоод байна. Гол нь мэргэшсэн зургаан хүнтэй пиарын ухуулагч багийг дүүрэг бүхэнд одооноос хийх. Энэ хүмүүс сонгууль болоход зургаа сална. Хоёр хоёроороо үүрийн дарга нар болно. Үүрийн дарга нар яг юмаа тараагаад байна уу, яаж явах ёстой юм зарчмынхаа дагуу нийслэлийн намын хорооны пиарын бодлоготойгоо нэгдэж явна. Ингэхгүй бол эзэнгүй болно. Найз нөхдөө гуйгаад аваачаад тавьдаг нөгөөдүүл нь хоол идээд, инээгээд. Яг нарийндаа сонгууль, сонгуулийн пиар мэдэхгүй. Юм тараагаад дайраад байдаг. Ямар бодлогоор явахаа мэддэггүй. Нөгөө талаа хэзээ муулах, хэрхэн юмаа тараагаад явахаа мэдэхгүй. Энэ ажлуудыг хийснээс зорилтот үр дүн бол нийслэл, дүүргийн намын хорооны мэдлэг менежмент сайтай улс төрийн мэргэшсэн чадварлаг багийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Орчин цагийн улс төрийн менежментийн онолд тулгуурлагдсан бүтэц зохион байгуулалт бүхий намын хороог бий болгох хэрэгтэй.
М.Энхболд: Удирдах зөвлөл хаана, хэн, ямар оролцоотой байх юм?
А.Ганбаатар: Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хувьд арай оролцоо байхгүй байна. Яагаад гэхээр энэ нийслэлийн намын хороонд зохион байгуулж нийслэл болон хот бүгд оролцоно. Энэ бол ажиллах схем. Үүн дээр бүгдийн оролцоо, цагийн хуваарь, ямар үед холбогдож ажиллах ёстой гэдгийг харж болно. Жишээлбэл, Монгол Ардын нам удирдах зөвлөл яаж ажиллах юм. Ямар үйлдэл хийх ёстой, оролцоог нь хүртэл задлаад өгсөн. Төдөн сарын тэднээс Монгол Ардын нам ийм юм хийх ёстой, яг түүнийгээ хийх ёстой. Бид тэрийгээ шахаж шаардаад та үүнийг л хийх ёстой гэнэ.
СОНГУУЛИЙН ҮЕЭР БИД АСАР ИХ МӨНГӨ БИЙ БОЛГОХ, ХҮМҮҮСИЙН АМБИЦЫГ АШИГЛАХ ОЛОН ЮМ ХИЙДЭГ
М.Энхболд: Нэгдсэн удирдлага зохион байгуулалтанд орно.
А.Ганбаатар: Тийм. 2014 оны наймдугаар сараас 2016 оны долдугаар сар хүртэл.Нийслэлийн намын хорооны 2016 он хүртэлх үйл ажиллагааны санхүүжилтийг бүрдүүлэх хороог байгуулж, санхүүжилтийн нэг, хоёр, гуравдугаар схемийг гаргана. Энэ нь нэг схемээр гарч болохгүй яагаад гэхээр он тоолол өөрөө хол. Сонгуулийн үеэр бид шал өөр схем ажиллуулна. Сонгуулийн үед бид ямар схем ажиллуулдаг вэ гэхээр мөнгө тараах, асар их мөнгө бий болгох, сонгуультай үеэр хүмүүсийн амбицыг ашиглах гээд олон юм хийдэг. Одоо бол намын үйл ажиллагааг 2016 он хүртэл авч явахдаа үндсэн татваруудыг алдахгүйгээр хураамаар байна. Манай том нам байтугай нийслэл ч хурааж чадахгүй байна. Тэгэхээр үүнийг хураадаг болох нь чухал. Санхүүгийн схем, механизмаа зөв хийгээд өгөх юм бол зайлшгүй өгнө. Өгч чадахгүй бол бид заавал хариуцлагын тогтолцоог оруулж өгөх хэрэгтэй. Тэрийг нийслэл дээр бол тэргүүлэгчдээр хэлэлцүүлээд энийгээ ингэхгүй бол бид ингэнэ гээд явна. Дээр нь таны хэлж байсан үг байдаг. Хийсэн нь шүү. Одоо бол хариуцлагыг бид тооцно шүү гэдэг зарчмыг бид явуулна л гэж үзээд байна. Энэ бүгд албан ёсны хандивуудыг цуглуулж үйл ажиллагааг дэмжих. Нийслэл дүүргийн намын хороодын тогтвортой үйл ажиллагааг хангах санхүүгийн чадавхийг хангаж тогтвортой болгох. Намын шат шатны бүх гишүүдийн үйл ажиллагааг хөрөнгө санхүүгээр дэмжих үйл ажиллагааг идэвхжүүлэх, төлөвшүүлэх юм. Сүүлдээ энэ нь ном болж гарна. Жишээ нь энэ ажил намын гишүүний татварын шат шатны сонгуулийн хураамж урамшуулал, намын суудлын мөнгө бүрдүүлэх. Сонгуулийн хорооныхоо схемтэй задраад ирнэ. Яаж хэдэн сараас хэдэн сарын хооронд яаж хураах ёстой вэ, бүгд шахаад явна. Тэгээд санхүүгийнхээ хороог бий болгочихоод схемээ бий болгоод намын ажилтай үүнийгээ уяна. Санхүүжилтийн хороо ажиллахгүй л бол ажил зогсоно. Зогсох юм бол тэр хүнтэй хариуцлага тооцно. Энэ бол үйл ажиллагааны схем нь хэд хэдэн хувь оролцсон талаар бүгд байж байгаа.
2014 оны есдүгээр сараас 2016 оны долдугаар сар хүртэл сөрөг хүчнүүдийн эсрэг акцууд байнгын байна. Бид хуваариа л өөрчлөх ёстой. Нийслэлийн Засаг даргын эрх зүйн зөрчилтэй тушаал шийдвэрүүдийг бутаргах эсрэг акц. Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт түүний үрэлгэн хөрөнгө оруулалтын акц бүгд гарна. Нийслэл дээр Ц.Сандуй даргын хэмжээнд нийслэлийн хөгжлийн зөвлөл гэж гаргаж ирж байгаа. Хөгжлийн зөвлөл дээр бид ч, нийслэл ч урьд нь энэ чиглэл дээр ажиллаж байсан. Ирээдүйд ажиллах ийм хүмүүсээ цуглуулаад та судалгаагаа хийгээд гаргаад ир. Бид нар тэрийг пиар болгож явуулна. Дүүрэг гээд хаана байж болох бүгдийг нь босгоно. Юм хийнэ. Тийм учраас та үүнийг л судал өөр юм хэрэггүй. Эрүүл мэндийн чиглэлээр явсан бол эрүүл мэндийн алдаа дутагдалтай юмыг яах байсан гэдгийг та судлаад, материалаа өг. Бид нар үүнийг явуулна. Бүгдийг нь тийм хэмжээнд явуулъя гэж байна. Үүнээс зорилтот үр дүн бол нийслэлийн засаг захиргааны байгууллагаас явуулж байгаа шударга бус нийгмийн хуваарилалт, Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн зөрчлийг нийт иргэдэд хүргэж нэгдсэн ойлголттой болгох. Хүмүүс нээрээ эд нар чинь буруу юм хийгээд байгаа юм байна гэдэг ойлголтыг л нийгэмд таниулах хэрэгтэй. Шууд ургац авч чадахгүй. Одоо бол бидэнд хугацаа байна. Гэхдээ тайвширч болохгүй. Хэрэв тайвширвал ирээдүйд хожигдоно. Нийгэмд тулгамдсан акцуудыг хэрэгжүүлснээс эрх баригч хүчний алдаатай бодлогыг засах, зөв санал санаачлалыг дэвшүүлэх, Монгол Ардын нам чадварлаг боловсон хүчинтэй, зөв бодлоготой, нийгэмд тулгамдсан өнөөгийн асуудлыг шийдвэрлэх чадвартай тулхтай нам гэдгийг харуулна.
2016 он хүртэл бид нар үүнийг л хийнэ.
Э.Бат-үүлтэй холбоотой бүх захирамжуудыг бид авсан. Үүнд бид судалгаа хийгээд явж байна. Нийслэлийн засаг даргын 2016 оны А захирамжийн дотоод томьёолол гаргасан. Одоо бид мониторингоо хийгээд. Энэ нөхрийг юу юугаар нь цохих вэ, нөгөө хүүхэд мүүхэд гээд байгаа шүү дээ. Бүх асуудлуудыг гаргасан.
М.Энхболд: Нууцын зэрэглэлтэй олон захирамжууд гаргасан юм уу?
Онлайн дээр тавихгүй байгаа шүү дээ.
А.Ганбаатар: Тавихгүй байгаа. Бүх юмаа цуглуулж байгаад мониторинг хийгээд. 2016 он хүртэл дарвайтал нь нүднэ. Ц.Сандуйгийн хэлдэг үг байдаг. "Энийг зөв хийх юм бол Э.Бат-үүлийг нэрээ таттал нь үзнэ шүү гэж”.
ТЕЛЕВИЗЭЭР ГАРАХ ТУСАМ ИРГЭД "ӨӨ ЭНЭ НАМ АРД ТҮМЭН РҮҮГЭЭ БОЛЧИХСОН” ГЭЖ ОЙЛГОНО
Тэгэхээр нь би инээгээд тэгэх үү, тэр нөхөр гэхээр ‘’үгүй ээ, үзнэ’’ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үзнэ гэхээр. Та одоо оролцоод хэрэггүй дээ гэж хэлнэ. Та оролцоод бүр балрах юм биш үү гэтэл нь хийе гэж байгаа.
Мето группийн үйл ажиллагааг бэхжүүлэх нийгэмд хэрэглээ болгох. Бидний сонгуулийн гол дэмжлэг энд байгаа. Манайх телевиз багатай гэхдээ сонгуульд орохдоо манай намд харъяалалтай, манай намын гишүүд дээр байгаа телевизүүдийг сүлжээ болгож ашиглана. Тэгэхгүйгээр нэг нэгээрээ явна гэдэг худал. Нийслэлийн хэвлэл мэдээллийн алба, том намын хэвлэл мэдээллийн албатай нийлж байгаад сүлжээ болгож ашиглана. Бид дандаа зохиолтой явна. Олон нийтийн сүлжээнд тулгуурласан нэгдсэн системийн үүсгэх, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх кабелийн телевизтэй холбох зэрэг "Миний Улаанбаатар” телевизийг олон нийтийн телевизтэй энэ зэрэгцэхүйц телевиз болгоно. Энэ бүхнээ хийнэ. Одоо хоёр том студи баригдах гэж байна. Доор дууны студи нь баригдана. Энэ бидний гол зэвсэг. Гэхдээ нэг телевиз хүчтэй байж чадахгүй, бүгдээрээ сүлжээ болж ажиллах ёстой. Ер нь бол мэдээлэл нэг телевизээр хүрдэггүй. Гурваас таван телевизээр нийгэмд хүрдэг.
Олон нийтийг хамарсан нэгдсэн арга хэмжээг зохионо. Дүүрэг болгоны Засаг дарга нар ирэхээрээ юу гэдэг вэ гэхээр. "Би одоо хорин сая төгрөгөөр цагаан сар хийчихлээ шдээ’’ гэдэг. Тэд яадаг вэ гэхээр арав хорин хүн цуглуулчихаад тэрийгээ ажил болгоод яриад байдаг. Тэр нь дүүрэгтээ ч мэдэгдэхгүй байна. Бүх баяр ёслолыг бид улсын хэмжээнд акц болгоод хийх хэрэгтэй. Нийслэлд зохион байгуулаад, дүүргүүдэд зохион байгуулаад байгаа хорь хорин сая төгрөгийг нь зарцуулсан гээд тайлангаа өгдөг. Тэр хорь, хорин саяыг нь хураагаад, дээр нь нийслэлийн намын хороо мөнгө нэмээд улсын хэмжээнд Бөхийн өргөөнд эхчүүдийн баярыг хийчихье. Эсвэл стадион дотор том хэмжээнд хийвэл бүх телевиз очно. Ганцхан тэр нам гэхгүй бүгд, очихдоо гурав дөрвөн мянган хүн. Энэ нь өөрөө улсад сайн мессеж өгдөг. Тэгэхээр энд тэнд чүдэнз зурсан юм шиг жижиг ажил хийхгүйгээр том том гал ассан ажил хийх хэрэгтэй. 26-нд нэг үйл ажиллагаа болсон. Циркэд болсон. Та бол бүр дуустал нь суусан. Тэгэхэд тэр үйл ажиллагааны дараа Э.Бат-Үүл, Ардчилсан намынхан бүгд хөдөлсөн. Тэр өдрөөс хойш долоо хоногийн дараагаас бүх ажлаа эхэлсэн. Нөгөө талдаа тийм цохилт өгч байна гэдэг бол сайн мэдээлэл. Энэ бол үйл ажиллагаа сайн болсон байна гэсэн үг. Дандаа тийм хэмжээний үйл ажиллагаа хийх хэрэгтэй. Жижиг сажиг зүйл хийгээд хэрэггүй. Ард түмэнтэйгээ бид яагаад золгож болохгүй гэж. Өнөөдөр бид ордонд золгодог. Том намын дарга, нийслэлийн намын дарга нар тийм нэгдсэн золголт хийж яагаад болохгүй гэж. Энэ чинь өөрөө нийгэмд маш сайн ойлголтыг өгдөг. Жижиг юм хийснээс том зүйл хийгээд телевизээр гарах тусам иргэд "Өө энэ нам ард түмэн рүүгээ болчихсон” гэж ойлгоно. Бүх арга хэмжээг нэгдсэн аргаар хийх хэрэгтэй. Нөгөө талаас залуучуудтайгаа "IT” чиглэлээр интернет орчингоор дамжуулж нэлээн холбогдоно. Биднийг тоодоггүй "Энэ тэнэг Баяр” гэдэг зүйлүүдийг хийж эхлэх. Төрийн бус байгууллага, нам цөөнх, Монголын оюутны холбоогоор дамжуулаад залуусын тэмдэглэлт баяруудыг хийж эхэлмээр байна. Жишээ нь төгсөлтийн баяр, есөн сарын нэгэн, маскарад шоу, валентны баяр, дугуй болон явган аялал зэргийг зохиогоод л байх хэрэгтэй. Нийслэлийн намын байгууллагын үүссэний 90 жилийн ойн баяр болох гэж байна. Энэ бол сонгуулийн ажлын эхлэл үүнээс хойш дандаа сонгуулийн ажил. Дөрөвдүгээр сараас дайраад л байна. Монгол Ардын намын нэр хүндийг олон нийтэд өргөх, итгэлийг нь авах, дэмжигч сонгогчдын хүрээг тэлэх, залуучуудын дэмжлэгийг авах үйл ажиллагаа руу чиглэгдэнэ. Нийслэлийн намын байгууллагын газрын асуудлыг шав тавьж шийдэх гэж байгаа. Үүнийг Э.Бат-Үүл дээр Нийслэлийн намын хорооны дарга албан бичгээ өгчихсөн. Ер нь шийдэгдэх байх. Нийслэлийн намын хорооны 90 жилийн ойгоор шаваа тавиад ёстой олон нийтийнхээ дэмжлэг зэргийг цуглуулаад байртай болно.
М.Энхболд: Ц.САНДУЙГИЙН ҮЕД НАМЫН БАЙРТАЙ БОЛОХ НЬ БАЙНА. ЕР НЬ БОЛ ЛЕНИНИЙ МУЗЕЙГЭЭС НҮҮДЭГ НЬ БУРУУ БОЛСОН. ТЭР ҮЕД Ч БИ ХЭЛЖ БАЙСАН
А.Ганбаатар: Тийм, тэр их буруу хэрэг байсан. Мэдээллийн санд хуримтлагдсан судалгаа шинжилгээнд нэгдсэн тогтоцтой гүйцэтгэл. Монгол Ардын нам, Нийслэлийн нам хорооны хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг тогтмол шинжилнэ. Энэ мониторингийг бид хийхгүйгээр яг үнэндээ юу хийгээд байгааг мэдэхгүй. "Толинд харахгүйгээр, нүүрээ хардаггүй гэдэг шиг”. Мониторингийн багийг энд байгуулсан. Бүх үйл ажиллагаан дээрээ мониторинг хийх ёстой. Улирал, хоёр сар зарим тохиолдолд сараар ч хийж болно. Нийслэлийн эрх баригчдын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бодлогын ажиллагаанд дүн шинжилгээ хийж тайлан гаргана. Нам руу ч бүх тайлангаа өгнө. Энд ямар алдаа ирээдүйд гарах нь вэ гэдгийг бүгдийг мэргэжлийн хүмүүс гаргана.
2015 онд хийгдэх мэдээллийн нэгдсэн дата бааз бүхий хяналт дүн шинжилгээний төвийг байгуулж сонгуулийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангах гэж байгаа. Сонгуулийн үеэр бид маш идэвхтэй ажиллах хэрэгтэй. Сонгууль өгөх үед асар сайн мэдээлэлтэй хурдан хугацаанд хөрвөдөг, аргаа өөрчилдөг, реакциа өөрчилдөг байх. Үүнд мэдээлэл маш чухал. Судалгаа шинжилгээний олон жилийн сан бүрдүүлэх ухаалаг технологижсон судалгааны иж бүрэн нэгдсэн боловсон хүчинтэй Нийслэлийн намын хорооны дэргэдэх хөндлөнгийн институт үүсгэх. Сонгуулийн сурталчилгааны үед цаг алдалгүй үнэн зөв мэдээллээр шат шатны байгуулагуудыг хангах. Ингэж явахгүй бол хуучных шиг эднийх тийм юм хэвлэчихсэн байна лээ. Өнөө шөнө дагаад хийе гэдэг үе өнгөрсөн. Бид технологжих хэрэгтэй. 2014 ондоо бол намын дотоод бүтэц зохион байгуулалтынхаа тал дээр 50 хувь ажиллана. Яагаад гэхээр сонгуулийн үеийн бэлтгэл ажил намын бүтэц зохион байгуулалт байхгүй юу. "Ертөнцөд хамгийн сайн бүтэц гэж байдаг нь хүний бүтэц юм. Хүний хумсан дээр гишгэхэд толгойг мэдэрдэг” мэдрэмжтэй ажилладаг бүтцийг хамгийн сайн бүтэц гэнэ. Үүнд таны тусламж хамгийн их хэрэгтэй. Дүүргийн, багийн, хурлын дарга нар, иргэдийн хурлын бүлгийнхэн эдгээр олон хүмүүсийг нэгтгэх эдгээрт үүрэг даалгавар өгөх, нийслэлийн намын хороог дэмжээд яваач гэсэн ийм бодлого дээр дэмжлэг хэрэгтэй. Хэрвээ үүнийг л хийж чадвал нийслэлийг бид яаж ийгээд л үүрээд гарна.
Сөрөг хүчний акц байнгын явна. Гучин хувьтай яваад л байна. Дандаа зорилттой, зүгээр нэг зүйл шидээд байхгүй. Дандаа хүн рүү чиглэсэн бодлоготой акцууд явна. Олон нийтийн арга хэмжээ хорин хувь явна. Олон нийтийн арга хэмжээг яагаад бага тавьсан бэ гэхээр их зохиох тусам хүмүүст үнэ цэнээ алдана. Гол, зөв үед нь хэрэгцээтэй баяр ёслолын арга хэмжээг тэмдэглэсэн нь зөв. Тэгж байгаад хүмүүсийн сэтгэлд хүлээлт үүсдэгдээ, дараа жил эднийх юу хийх бол гэсэн хэмжээнд.
2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа ерөнхий төлөвлөгөө гэж байна. Нийслэлийн бүх шатны сонгуулийн оролцооны бэлтгэлийг хангах. 2015 оны нэгдүгээр сараас эхлээд бүх бололцоогоор хангаж эхэлнэ.
НЭР ДЭВШИГЧИД ЯМАР НЭГЭН МӨНГӨ ӨГӨӨД Ч ЮМ УУ ЭРХ АВАХ ГЭЭД ИРДЭГ. БИД НАР ТЭГЖ ӨГНӨ.
Нийслэлийн бүх шатны сонгуульд өрсөлдөх шалгууруудыг судалгааны үндсэн дээр тодорхойлж нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар тодруулах сунгаа хийнэ. Үүнийг технологижуулах. Нэр дэвших хүсэлтэй хүмүүс өөрсдөө хүсэлтээ өгөөд ороод ирнэ. Түүн дээр нь анхан шатны гэр бүлтэй юм уу, нийгэмд буруу ташаа мэдээлэл өгчихөөргүй хүмүүсээ сонгоод явна. Хоёрдугаар шат урьдчилсан байдлаар нэр дэвшигчдээ сонгоод, тогтоосон нэр дэвшигчдийг нийслэлийн намын бодлогын нэгдсэн хөтөлбөр, сургалтад хамруулж тухайн дүүрэг хороо үүрүүдэд ажиллуулна. Эдгээр хүмүүсийг шууд сонгохгүй. Ажиллуулаад үзнэ. Ажиллуулахаар та ийм сэдвээр ингэж ажиллаа гэнэ. Хүнийг ажиллуулаад сонгуульд нэр дэвших эрхийг өгөх гэж байгаа гэсэн ганцхан утгаар ажиллуулаад байгаа хэрэг биш, цаагуураа намынхаа нэр хүндийг, амбицыг ашиглаж өсгөнө. Тэгэхгүй бол эд нар ажиллахгүй байна. Хамгийн сүүлд нэр дэвшигчиддээ нийслэлийн намын байгууллагаас хамтарч ажиллах сонгуулийн мэргэшсэн шадар туслах тусгай бүлэглэл бүрдүүлнэ. Нэр дэвших хүн өмнө нь өөрсдийн хамаатан садангаа ах дүү нарыг аваачаад тавьдаг. Мэргэжлийн хүн байхгүй нийслэл, намын бодлогоос зөрөөд байдаг. Нэг хүнийг анхнаас нь ажилла гээд тавина. Тэр хүн нийслэлийн намын хорооны үндсэн бодлогыг хамгаалж байх хэрэгтэй. Урьдчилсан байдлаар тодорсон нэр дэвшигчийг эцсийн байдлаар нийт иргэдээс дахин судалгааг нам болон хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ. Ялах магадлал өндөртэй нэр дэвшигчийг намын дарга болгоно, ямар ч "но” байхгүйгээр тань дээр очно. Энэ хүн ийм байна гэдгийг бид бүх судалгаагаа хийгээд таны ширээн дээр аваачаад тавина. Хэрвээ бид энэ сонгуульд нэр дэвшээд тухайн дүүрэг хороондоо гарах магадлалтай, нэр хүнд сайтай ажиллаж чадахаар боломжийг хангаж чадахаар боломжийн хүн намаа аварна. Нийслэлийн зорилтот хөтөлбөрийг нэр дэвшигчдэд ойлгуулж, сонгуулийн үед нэг хүчтэй баг болон ажиллах суурийг тавьж өгнө. Гэхдээ энэ нэр дэвшигчид ямар нэгэн мөнгө өгөөд ч юм уу эрх авах гээд ирдэг шдээ. Бид тэгж өгнө. Гэхдээ бодлогоо дагуулж ажиллуулах хэрэгтэй. Таныг хүлээж авна гэхдээ зөвхөн нэр дэвшихийн төлөө ажиллана. Гэхдээ бид намынхаа бодлогын дагуу ажиллана. Наадуул чинь мэдэх ч үгүй, далд хийнэ. Зарим бодлогыг бид хэлэхгүй. 2015-2016 он бол ерөөсөө л дандаа акц явна. Сөрөг хүчийг давсан акц. 2014 онд бид дандаа хар акц явсан. Одоо 2015 оноос давсан акц буюу Ц.Сандуй гарч эхэлнэ. Яаж гарах вэ гэхээр Ц.Сандуйг Э.Бат-Үүлтэй үзүүлээд хэрэггүй ямар ч ашиггүй. Харин Э.Бат-Үүлийн алдаатай бодлоготой нь үзвэл залуу хүний хувьд ашигтай. Хүнтэй нь үзвэл хэрүүлч. Хар залуугаараа хэл амтай гэхийн оронд. Өнөөдөр эхний ажиллагаануудаа хийчихсэн. Нөгөө рейлбус дээр Э.Бат-Үүл юу гэж алдсан бэ гэхээр амбиц нь дэндүү ихдээд, асар муу зөвлөхүүд зөвлөөд алдсан. Үүнийг сайжруулж болно. Эд нар "араг ясаа босгоод”алдаад байна. Ц.Сандуй энэ үед гарч ирээд рейлбусыг ашигтай болгож болно. Гэхдээ энэ бүхнийг би нуухгүй нийслэлийн хөгжил хүн бүхэнд хэрэгтэй учраас. Би энэ тайлангаа Э.Бат-Үүлд өгнө үүгээр явуулбал рейлбус ажилтай болно. Үнэ нэмээд хэрэггүй, таван зуу болгоод хэрэггүй мянга болгочих. Тэгээд Налайхаас, Эмээлт хүртэл явуулдаг болгочих. Зогсоолыг нь бид Хархорин зах, Нарантуул гээд хамгийн их хүн төвлөрсөн газраар хийвэл тэнд хүн очно. Налайхаас хүн гарч ирээд мянган төгрөгөөр Нарантуул дээр буухыг хүсч байгаа. Тэд үүн дээр алдаад байна. Алдааг нь бид хараад судлаад байгаа. Одоо бид бүх зүйл дээр нь алдаа хайна. Ц.Сандуй тэрийг бүх газраар яриад, бодлогоор өрсөлдөх хэрэгтэй. Тэгээд телевиз дагуулж очоод Э.Бат-Үүл ахаа та Монголын хөрөнгийг ингэж үргүй зарцуулж болохгүй. Энийг ямар нэгэн хэмжээгээр худалдаад авчихсан юм чинь одоо бүгдээрээ үүнийг ашигтай болгоё. Энэ мэтээр 2016 он гэхэд Нийслэлийн намын хорооны Ц.Сандуй гэдэг чинь их өөр бодлоготой хүн байна. Хэрүүл хийдэггүй. Өнөөдөр монголчууд хэрүүлээс залхсан. Хүн муу хэлсэн хүнийг аягүй муу хүн гэж ойлгодог болсон. Бид одоо сөрж икс хэлбэрээр үзэх хэрэгтэй.
Мэдээллийн нэгдсэн бааз буюу хяналт дүн шинжилгээний төвийн үйл ажиллагааг тогтворжуулна. Үүнийгээ л бүр сайжруулах хэрэгтэй. Олон нийт дэмжигчдийг татан намын ерөнхий фонийг өсгөнө. Сонгогчдыг зорилтот бүлгүүдэд хуваана. Хуваагаад яаж ажиллах ёстой талаар бүх төлөвлөгөөг гаргасан. Нийт сонгогчдыг Монгол Ардын намыг дэмжих хүлээлт үүсгэх, хөрсийг бэлтгэх гэж байгаа. Ер нь бол хошин шог байнга тоглодог хошин шогийн билет дандаа гардаг гэж ярьдаг. Тэгвэл энэ удаад тэгэхгүй гол сайн үйл ажиллагааг хийгээд дараа жилийг хүлээдэг. Хийж байгаа үйл ажиллагаагаа өндөр чанартай хийх хэрэгтэй. Бусад намыг дэмжигчдийг байр хороо дүүргээр нь бүлэг болгон ялгаж тэдэнд чиглэсэн ажлыг хийнэ. Мэргэшсэн ухуулагчдыг ажиллуулж сэтгэлгээг нь урвуулна. Бүгдийг нь урвуулж татна, гэхдээ аргачлалууд нь шал өөр. Явж явж хөгийн аргууд гарсан.
Намын бүтэц зохион байгуулалтын 20 хувь гэж байгаа 2014-2015 онд бид нэлээд их юм хийчихсэн. Учир нь босоод ирсэн учраас үйл ажиллагааг нь хяналтын хэмжээнд явна гэсэн үг. Сөрөг хүчний фракц арван таван хувь. Сонгуулийн хугацаа ойртох тусам их болно. Олон нийтийн үйл ажиллагаа 30 хувьтай. Арга хэмжээ явна. Ерөнхий ажлуудаа бичсэн. Яагаад гэхээр ямар оролцоотой ямар зорилтод хүрэх гэж байгаагаа бичиж болоогүй 2014-2015 оны үр дүнгийн судалгаа дээрээс яг юу хийх ёстойгоо тодорхойлоод. Үүний дараа бүх зүйл ил болно.
НАМ ДОТОР АЛБАН БУС ФРАКЦ БИЙ. ШУУД ХӨЛИЙГ НЬ ТАСАЛСАН ААЛЗ ШИГ БОЛГОМООР БАЙНА
Нийслэлийн намын хорооны бүтэц зохион байгуулалт унасан байдалтай байна. Одоо үүнийг яаж хийж байна гэхээр нийслэлийн намын хороо том намтай яаж харьцах ёстой юм. Монгол ардын намтай, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,удирдах зөвлөл, Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга хэвлэл мэдээллийн технологийн газрын даргатай хамтран ажиллана. Энэ дотор гурав хуваагаад өгсөн. Бодлого стратегийн хэсэг, менежментийн, гүйцэтгэлийн хэсэг гэж өнгөөр ялгагдан орж ирж байгаа. Өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүлгийн арван дөрвөн гишүүн байдаг.Нийслэлийн тэргүүлэгч арван гурав, хяналтын хороонд арван нэгэн хүн, дэд дарга тав, бага хурлын гишүүн ерэн гурав, нийслэлийн намын хорооны зуун наян есөн гишүүн байдаг юм байна. Энэ бүгдийг махчлаад энд оруулсан. Жишээ нь санхүүжилтийн хорооны Батзоригийг санхүүжилтийн хороонд тавиад, Золбоо, Мөнхбаяр, Цэдэвийг оруулж байна. Сорчихно гэж эд нарыг оруулж байгаа юм. Энэ хүмүүсийг шаналгах хэрэгтэй. Эд нар боломж бий болгосон бол бусдадаа боломж олгож намд хариугаа барих хэрэгтэй гээд шахах хэрэгтэй. Санхүүжилтийн хороо өөрөө их хүнд ажил яагаад гэхээр бүх юм төлөвлөгөөтэй кино хальс явж байгаа мэт явах учраас тэр болгоныг санхүүжүүлэхгүй бол намын бүх үйл ажиллагаа зогсоно. Тэгээд том намтай нийлээд үүнийг хийх болно. Ажиллахаас өөр аргагүй болно. Хууль эрх зүйн хороон дээр Баяр, Энхцог. Нийслэлийн намын хорооны бодлого пиарийн баг дээр Ц.Сандуй, Т.Бадамжунай, Гамбаа. Бадамжунайг бас оруулчихсан их сайн толгой ажилладаг. Хамтын ажиллагаа төрийн бус байгууллага дээр Ганбаатар, Маралмаа, Саранчимэг.
М.Энхболд: Тэргүүлэхийн зөвлөхүүдийг нь хуваарилчихсан юм уу?
А.Ганбаатар: Бүгдийг нь ажилтай болгох гээд байна. Тэгээд эд нараас дандаа дүнгээ аваад явна. Араас нь гурван хүнтэй хяналтын баг гаргана. Тэр улсууд тойроод хугацаатай үүрэг даалгавар өгөхөөр, биелэлтийг нь шалгана. Эхний удаа биелэхгүй, хоёр гурван сараас биелнэ. Бүгдийнх нь оролцоог гаргаж ирнэ. Гишүүдийг хүртэл дүүрэг дээр хуваана. Ажиллаж чадахгүй бол өг гэдгийг нь яръя. Энэ хүмүүс дээр энэ менежмент, үйл ажиллагааг явуулахын тулд хоёр арга байна. Нэг бол шууд урамшуулал, эсвэл айдсын менежмент хийх. Үхтэл нь айлгах, чичрүүлж байгаад ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Тийм арга бий гэхдээ хэрэглэж болох юм уу, үгүй юу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид юу хийх ёстой юм бэ, бүтэц зохион байгуулалт, төсөл, төлөвлөгөө, төсвийн санхүүгийн төслийг хэлэлцэн батлах. Энэ бүх хүмүүсийн хийх ажил бүгдээрээ юм бодохгүйгээр үүнийг уншаад л цаашаа ажиллах хэрэгтэй. Үүний дагуу бид хөрсөн дээрээ буулгана.
Шуурхай ажиллагааны бүлэг гэж байна. Хар талдаа, сонгуулийн схем дээр харагдана. Зохион байгуулалттай мэргэжлийн салбар салбарын эвгүй улсуудыг цуглуулж байгаад энэ сонгууль руу хүчтэй дайрна. Бүх талаар нь дайрна.
Нийслэлийн намын хорооны дэргэдэх хүний хөгжлийн академи бий. Зорилго нь академиар дамжаад төр захиргааны боловсон хүчин заавал энэ сургалтаар дамжаад, сертификат аваад гарсан хүмүүсийг боломжийн боловсон хүчин болсон байна гэж үзэхээр хэмжээнд аваачъя. Мэргэжлийн ажиглагч, ухуулагч, гэх зэрэг боловсон хүчнийхээ нөөцийг эндээс авах. Ний нуугүй хэлэхэд нам дотор албан бус фракц бий. Энэ хүрээлэлд байгаа хамгийн хүчтэй ноёрхлыг эвийг нь олоод аажуухан унагаах боломж байна. Эсвэл үг сонсдог, шууд хэлэхэд ойлгодог болгох хэрэгтэй. Шууд хөлийг нь тасалсан "Аалз шиг болгомоор байна”.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин