📅

Ц.Хуланг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томиллоо

🕔 2017/08/03 09:30

Ц.Хуланг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томиллоо

Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томиллоо.

 

Ц. Хулан нь

 

  • Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн

 

  • Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд хүртсэн.

 

  • Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн

 

  • ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахины институтад "Буддын шашны утга зохиол дахь багш шавийн дүр” сэдвээр эрдмийн зэрэг горилж байгаа.

 

  • Улсын Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын үндэсний соёл урлаг, драмын урлагийг хөгжүүлэх чиглэлд анхаарч "Монгол ардын суут”, "Мял богдын намтар” зэрэг дорвитой бүтээлүүдийг туурвин театрын тайзнаа тоглуулсан.

 

  • Яруу найраг, орчуулга, нийтлэлийн арав гаруй ном хэвлүүлсэн.

 

  • Орос, англи хэлтэй.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?