📅

Бархасвадь гаригийг тойрог замтай болгоно

🕔 2016/01/07 11:12

 

Европын сансрын агентлаг бархасвадь гаригийг судлах зорилгоор гариг хоорондын автомат аппарат бүтээх 350 өврогийн өртөг бүхий гэрээг "Airbus Defence and Space" компанитай байгуулжээ.

"Jupiter icy moons explorer'' аппаратыг 2022 онд "Аriane 5" пуужингийн тусламжтайгаар хөөргөх бөгөөд 7.5 жилийн дараа Бархасвадь гаригт хүрч, уг гаригийн дагуул болох Ганимeдын тойрог замд оруулах аж. Энэ төсөл нь нарны аймгийн хамгийн том гаригийн эргэн тойронд амьдрал байгаа эсэхийг тогтооход чиглэжээ.

Мөн Каллисто, Европа болон Ганимeд дагуулыг судлах аж. Гариг хоорондын автомат аппарат нь 5.5 тонн жинтэй баих бөгөөд сансар судлалын түүхэн дэх хамгийн том 97 кв.м-ийн хүчин чадалтай генератораас эрчим хүчнийхээ эх үүсвэрийг авах юм байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?