📅

Дуулиантай гүрийлт

🕔 2016/01/05 10:42

Дэндүү гүргэр хүн байдаг л даа. Гүргэр боловч жил сараар гүрийх хүн гэж байдаггүй байх. Харин XXI зуун гарснаас хойш хосгүй, ховорхон гүрийлтийг монголчууд үзэж, удахгүй үр шимийг нь эсхүл хор уршгийг нь хүртэх болчихоод байна.

Өмнөх сонгуулиас хойш бид хар машины луйврын талаар хэдэн жил ам уралдан ярьцгаав. Сонгуульд өгсөн саналаа гараар тоолуулж баталгаажуулах гэж сонгогчид мөн ч их тэмцлээ. Сүүлдээ улс төрийн намууд нэгдэж, ам хэлээ нийлүүлэн тэмцэж, учирлан ярилцаад ч үр дүнд хүрсэнгүй.

Амжилтад хүрээгүйн шалтгааныг ард түмэн Ардчилсан намын үг сүггүй гүрийсэнтэй холбон тайлбарлаж, сүүлдээ дуугаа хураав бололтой. Дуугаа хураасны учир нь саяхан Сонгуулийн хуулиа баталж, хар машины асуудлыг бүрэн шийдвэрлэсэнд байгаа юм. Ардчилсан намынхан сонгуулийн саналыг50 хувь хүртэл тоолж баталгаажуулах болсноор санаа нь амрав.

Тэдний хэдэн жилийн турш гүрийсний үр дүн энэ. Ийм шийдвэрт хүрснийг үг хэл, санал бодлоо нэгтгэсэн зарим нам хэлсэн ярьснаасаа буцлаа хэмээн нэгнээ шүүмжиллээ. Нэгэнт хууль гарч баталгаажсан болохоор энэ их дуулиан, шуугиантай гүрийлтийн эцэст юу болж дуусахыг ирэх сонгуулиар харах л үлдлээ. Ямартай ч энэ зуунд хар машины хувь заяа хосгүй гүрийлт болж тэмдэглэгдэн үлдэх буй за.

Н.Бөхдамбий

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?