ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “НУУЦ”- ААС
🕔 2017/07/14 12:00
Дархан цаазат, төрийн тахилгат Богдхан уулын Их тэнгэрийн аманд Монгол төрийн гурван тэргүүн тусгай хамгаалалт дор амьдардаг. Тэгвэл Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Их тэнгэрт байрлахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Тодруулбал, шинэ Ерөнхийлөгч төв шуудангийн урдах хуучнаар өвлийн ордонд байхаар зохицуулагдаж байгаа гэнэ. Ерөнхийлөгчийн зүгээс өглөө болгон түгжрэл үүсгэхгүй, ажилдаа алхаж очихоор дээрх шийдвэрийг гаргасан тухай Х.Баттулгын дэмжигчдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан "Нууц шүү” гэх тодотголтойгоор бичжээ.
Ийнхүү шинэ Ерөнхийлөгч төв шуудангийн урд байрлах өвлийн ордон буюу Ю. Цэдэнбал даргын байшинд байрлах шийдвэр гаргасан байна.
Сэтгүүлч: Ч.Зэвэг