📅

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ТҮРҮҮ ШАЛГАРЛАА

🕔 2017/07/12 17:02

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ТҮРҮҮ ШАЛГАРЛАА

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ 208-р анги хилчин спорт хороо, Есүйнхэй мэргэн клубын харваач Монгол Улсын мэргэн Баасанхүүгийн Ёндон түрүүлж Монгол Улсын Даян мэргэн боллоо.

Тэрбээр 33 оноотой шилдгүүдийн гараанаас босч, дөрвөн сумаа алдалгүй онож, 37 оноогоор Монгол Улсын даян мэргэн цолтон болж чадлаа.

Харин сурын харвааны эмэгтэй төрөлд Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул Алдар спорт хороо Зэвсэгт хүчний 284-р ангийн харваач Жем Интернэйшл компанийн харваач Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Б.Баярчимэг 34 оноогоор тэргүүлж, улсын мэргэний болзол хангажээ. Энэ жил эрэгтэй, эмэгтэй нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсон.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?