📅

Т.Болдбаатарын халиун азарга дахин түрүүллээ

🕔 2017/07/11 12:45
 Т.Болдбаатарын халиун азарга дахин түрүүллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хурдан азарганы уралдаанаар үргэлжилж байна.

Азарганы уралдаанд нийт 172 азарга уралдахаар бүртгүүлсэн ч үүлдэр тогтооох комиссын шийдвэрээр 92 азарга уралдахаар гарааны зурхай руу мордсон.

Үүнээс өнгөрсөн жилийн Улсын их баяр наадмын түрүү, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын  халиун азарга дахин түрүүлж, түмэн олноо баясгалаа. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат О.Батболдын хээр азарга хурдлав. Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул С.Мөнхнасангийн бор, дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын Наран хонгор, тавд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Ж.Энхболдын хул азарга хурдаллаа.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?