📅

Х.Баттулга: Туурга тусгаар улс орон минь хөгжин бадарч, түмэн олон минь амар амгалан байг

🕔 2017/07/11 12:25
 Х.Баттулга: Туурга тусгаар улс орон минь хөгжин бадарч, түмэн олон минь амар амгалан байг
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг нээж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. 

 Ерөнхийлөгч баяр наадмыг нээж "Эрхэм хүндэт ард иргэд ээ, эрхэм хүндэт наадамчид аа, туурга тусгаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлэн айлтгая. Монголын сайн нэрийг өндөрт өргөж яваа хүн бүрийн халуун сэтгэл, хөдөлмөр, их ухаан дээр эх орон маань хөгжиж байна. Тусгаар тогтнол, туг сүлд маань цэх байна. 

Баяр наадмын энэ өдрүүдэд ч мөн хийж хэрэгжүүлэх ажлаа санаж, ярьж байх ёстой гэж бодож байгаа. 

Иргэдийн амьдралыг дордуулж байгаа ядуурлын үндэс болсон их өрийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж байгаагаа зориуд энэ индэрээс та бүхэндээ хэлж байна.  

Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж буй энэ баяр бидний уламжлал билээ. Эх түүх хэл соёлоороо бахархан омогшдог наадмын сайхан өдрүүдэд зон олны минь сэтгэл тэнүүн, бөх нь хүчтэй, морь нь хурдан, харваа нь цэц байх болтугай. 

Туурга тусгаар улс орон минь хөгжин бадарч, түмэн олон минь амар амгалан байг” гэлээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?