Архины "хориг" өнөөдрийн 00.00 цаг хүртэл хүчинтэй
🕔 2017/07/08 14:03
Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай холбогдуулан энэ сарын 6-8-ны өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхгүй байх захирамж гарсан. Уг захирамж энэ сарын 6-ны 00.00 цагаас өнөөдрийн 00.00 цаг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 00.00 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй.