📅

АЛДАГДСАН ТӨМӨР ЗАМЫН ХЭРЭГ АУДИТЫН ДҮГНЭЛТЭЭР ИЛ БОЛСОН НЬ

🕔 2017/07/06 10:56

АЛДАГДСАН ТӨМӨР ЗАМЫН ХЭРЭГ АУДИТЫН ДҮГНЭЛТЭЭР ИЛ БОЛСОН НЬ

Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д "Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын бусад байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Ийнхүү гүйцэтгэсэн аудитын тайлангийн чанарыг төрийн аудитын байгууллага баталгаажуулна” гэсний дагуу "Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2015, 2016 онуудын санхүүгийн тайланд "Конфиденсе аудит” ХХК аудит хийсэн байна. Хөндлөнгийн, хараат бус тус компанийн хийсэн аудитаар илэрсэн гол таван зөрчил нь төмөр замын гэх энэ хэрэг эхнээсээ хууль бус, хуудуутай байсныг гэрчилж байгаа юм.

АЛДАГДСАН ТӨМӨР ЗАМЫН ХЭРЭГ АУДИТЫН ДҮГНЭЛТЭЭР ИЛ БОЛСОН НЬ

Х.Баттулга, түүний дараа А.Гансүх нарыг сайд байх үед "Монголын төмөр зам” ТӨХК Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажил дээр маш ээдрээтэй олон гэрээ хэлцэл байгуулсан бөгөөд үүнийгээ ажлын гүйцэтгэлгүй цуцалж байсан ноцтой зөрчил илэрсэн аж. Тухайлбал, Самсунг Си энд Ти корпораци, Эс Си Ти И Си Эм ХХК-тай тооцоо нийлж гэрээ дуусгавар болгож 39.2 сая ам.долларын тооцоо хаахдаа хөндлөнгийн компаниар дүгнэлт гаргуулаагүй, одоог хүртэл цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа аж. Үүнээс гадна тушаал, шийдвэр гаргалгүйгээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрснийг хөндлөнгийн аудитын компани тогтоож "Санал дүгнэлт өгөхөөс татгалзах” гэсэн дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл "Санал дүгнэлт өгөхөөс татгалзах” гэсэн энэхүү дүгнэлт нь Аудитын олон улсын стандартын 705-ын дагуу ноцтой зөрчилтэй, санхүүгийн тайлан бүхэлдээ буруу байгаа тохиолдолд л өгдөг дүгнэлт аж. Нэг ёсондоо Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн ажлыг хариуцсан "Монголын төмөр зам” компанийн санхүү бүртгэл бүхэлдээ зөрчилтэй, ямар ч дүгнэлт өгөх эцэсгүй зүйл байсныг аудитынхан нотолж байгаа юм.

УИХ-д өргөн баригдаж танилцуулагдсан аудитын дүгнэлтийн зах зухаас хуваалцахад ийм байна. Харин задлаад яривал Х.Баттулга, А.Гансүх нартай хамт төмөр замын хэрэгт сэжиглэгдэж байгаа "Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, "Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн Интерполоор эрэн сурвалж байгаа билээ. Тэгэхээр төмөр зам ерөөсөө алдагдаагүй, угаасаа баригдаагүй. Харин төмөр зам барих мөнгө л алдагдаж, түүнд оролцсон хүмүүс хил даван "алдагдсан” байна.

Өглөөний сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?