📅

Сонгуулийн хэт хийрхлээс хөрөнгө оруулагчид үргэж эхэллээ

🕔 2017/06/29 09:18

Сонгуулийн хэт хийрхлээс хөрөнгө оруулагчид үргэж эхэллээ

 

Улс төрийн хийрхэл, болчимгүй шийдвэр, болгоомжгүй сонголтын төлөөсийг улсаараа төлж, ачааны хүнд нь зөвхөн ард түмэн дээр буудаг. Энэ бол Монголд төдийгүй дэлхийн улс орны өмнө тулгардаг бэрхшээл. Эдийн засгийн өсөлт нь 17.5 хувьд хүрч дэлхийд гайхуулж явсан Монгол Улс дөрөвхөн жилийн дотор дампуурлын ирмэгт тулж 2016 онд эдийн засгийн үзүүлэлт бараг тэг заасан. Учир шалтгаан нь гадаад хүчин зүйл, эрдэс баялгийн зax зээл гэхээс илүүтэйгээр эрх баригчдын цамаархал, улс төрийн болчнмгүй шийдвэрүүдээс эхтэй.

 

Харин 2016 оны сонгуулийн дараа байгуулсан УИХ, Засгийн газар таван төсөвтэй яксан Монгол Улсыг нэг төсөвтэй болгох бодлого хэрэгжүүлж, үрэлгэн зардлыг танасны үр дүнд эдийн засаг оны эхний дөрвөн сарын байдлаар 4.2 хувиар өсч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 49 хувиар нэмэгдэж, долларын ханш аажмаар буух болсон. Энэ бол мэдээж сайн мэдээ.

 

Нуруугаа харуулсан, итгэл алдарсан хөрөнгө оруулагчид наашаа хандаж, эдийн засагт эхний эерэг үр дүнгүүд дөнгөж гарч эхэлж байв. Гэтэл энэ сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын дараа Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Mongolian Mining Corporation’’-ийн хувьцаа 20 шахам хувиар унажээ. Эдийн засагт эерэг мэдээ дагуулж эхэлсэн энэ үед мэдээж муу мэдээ. Хонгконгийн биржид хувьцаагаа арилждаг Монголын херөнгө оруулалттай компаниудын үнэт цаасны ханш ийнхүү унасан нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч эрхмүүдийн улс төрийн хийрхсэн мэдэгдэлтэй холбоотой.

 

Энэ нь гадаад ертөнцөд таагүй уур амьсгал бүрдүүлж, хөрөнгө оруулагчид дахиад нуруугаа харуулж мэдэх эрсдэл үүсгэх шалтгаан. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дараагийн едөр буюу 27-нд гэхэд Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Mongolian Mining Corporation” хувьцаат компанийн ханш ганцхан өдрийн дотор 13.36 хувиар буурсан таагүй мэдээ мөн байна. Зэрэгцээд Оюутолгойн хувьцаа унаж, Засгийн газрын гаргасан "Хуралдай” бондын ханш 1.1 нэгжээр унасан гэсэн мэдээ ч байгаа юм.

 

Өөрөөр хэлбэл хэт үндсэрхэг үзэлтэй, гаднын хөрөнгө оруулалтын эсрэг байр суурьтай байсан Х.Баттулга анхан шатны сонгуульд нэгээр гарч ирсэн нь улс төрийн тогтворгүй байдал үүсгэж мэдэхийг гаднын хөрөнгө оруулагчид болгоомжилж, хөрөнгийн биржүүдэд хувьцааны үнэ унаж эхэлснээс харж болно. Энэ хандлага хэвээр үргэлжилбэл долларын ханш нэмэгдэж Монголын эдийн засаг дахин мөлхөх эрсдэлтэй.

Монгол хэмээх улсыг айлаар авч үзвэл бид дотроо хэдий чинээ хэрүүл маргаан, талцал хуваагдалтай байна төдий чинээ бусад айл хөршүүд тойрч дөлөх нь мэдээж. Дотроо бид хэнийгээ сонгож, хэнийгээ унагах нь үнэндээ гадныханд падлийгүй байж болох. Гэвч цаад утгаараа Монгол гэсэн нэг л нүдээр харж байгаа тэд хөрөнгө оруулалтаа улс төрийн тогтворгүй айлд оруулж ирэх гэнэн улс биш. Юу үнэн гэвэл энэ л үнэн. Бид сонголтдоо хайнга хандвал төлөөсийг нь дахиад л ажилгүйдэл, ядуурал. тэнгэрт хадсан ам.долларын ханш, тэтгэвэр цалин нэмэгдэхгүй ужиг хүндрэлээр төлж мэдэхээр болчихоод байна.

 

Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД СОНГУУЛЬ ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН
Энэ талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас тодруулпаа.

 

-Сүүлийн үед гарч байгаа эдийн засгийн өсөлтийг юу гэж харж байна. Эерэг хандлага гарах болов уу?

-Манай улсын эдийн засгийн ерөнхий төлөв 2016 оноос сэргэсэн. Ажилгүйдэл, инфляцийн төвшин, импорт, экспорт гээд бүх үзүүлэлтүүд эерэг байгаа. Ялангуяа дотоодын нийт бүгээгдэхүүний өсөлт өмнөх оны мөн үеэс давсан. Ер нь Монгол Улсын эдийн засгийг нөхцөлийг харьцангуй эерэг болж эхэлж байна гэж хэлж болно. Гэхдээ энэ нь эдийн засаг сэргэсэн гэсэн үг хараахан биш.

 

-Манай эдийн засагт валютын голлох эх үүсвэр нүүрсний зах зээлийн төлөв чиг хандлагыг Зарим эдийн засагчид "Mongolian Minning”-ийн хувьцаа нэлээд уналаа гэж ярьж байна. Энэ түр зуурын үзэгдэл үү. Гадаад, дотоод хүчин зүйлийн аль нь илүү нөлөөлж байна вэ?

-Нүүрсний зах зээл гэхээс илүүтэй энэ бол хувьцааны үнэ. Нүүрсний зах зээл өнгерсөн оны наймдугаар сараас хойш харьцангуй өндөр төвшинд хүрээд байна. Манай улсын нүүрсний экспортын хэмжээ ч 2.4 хувиар нэмэгдсэн. Тийм учраас нүүрсний зах зээлийн нөхцөл тийм ч дордсон зүйл харагдахгүй байна. Тэгэхээр хувьцааны үнийн өөрчлөлт зах зээлийг шууд илэрхийлэхгүй. Энэ бол богино хугацаан дахь нэг хоёр хоногийн асуудал. Энэ богино хугацааны үнийн уналт нь мэдээж хэрэг Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад нөхцөл байдлаас хамаарсан байх. Зарим хувьцааны үнэ буурсан байна лээ. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын үр дүнг гадаад зах зээл дээр хэрхэн хүлээж авсныг бидэнд харуулж байна. Гэхдээ бид үүнээс шалтгаалж бүх хувьцааны үнэ үргэлжлэн унах байдлаар хүлээж авч болохгүй. Хувьцааны үнэ гэдэг нь тухайн үеийн байдлаас улс төр, эдийн засагт гарсан өөрчлөлтөөс болж савалж байдаг. Энэ удаад уналтын байдал ажиглагдаж байгаа нь гадаад зах зээл сөрөг хандлагыг хүлээж авсныг харуулж байна. Тиймээс бүр муудна гэсэн үг биш. Энэ төлөв яах нь дараа дараагийн үйл явц хэрхэн өрнөхөөс хамаарна. 

 

-Гаднын хөрөнгө оруулагчид үүнтэй холбоотойгоор хүлээлт, харзнасан байдалтай байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Энэ бас сонгуулийн нөхцөл байдалтай холбоотой юу. Эсвэл манай улсын эдийн засгийн төлвийг харзнаж байна уу?

-Ер нь гаднын хөрөнгө оруулагчид биднийг ажиглаж байгаа нь үнэн. Мэдээж сонгууль үүнд хүчтэй нөлөөлж байгаа. Хоёрдугаарг өмнөх жилүүдэд байсан бодлогын өөрчлөлтүүдийг ажиглаж байгаа. Манай улсаас гаднын хөрөнгө оруулагчдын хүсч байгаа гол зүйл нь тогтвортой нөхцөл, бодлого, улс төр, эрх зүйн орчныг биднээс шаардаж байгаа юм. Тэгэхээр тэр нөхцөл байдалд өнөөгийн улс төрийн үйл явц нөлөөлнө. Энэхүү үйл явц хэрхэн өндөрлөх вэ гэдгийг ажиглаж байгаа нь ойлгомжтой.

 

-Нүүрс, зэс, алт зэрэг манай орны эдийн засгийг бүрдүүлэгч баялгийн хэтийн төлев яаж харагдаж байгаа вэ. Бид цаашид ямар байдлаар ажнллах нь зохистой бол?

-Богино хугацаанд эдгээр эрдсийн бүтээгдэхүүний хэтийн төлвийг харах нь зүйтэй. Нэг хоёр жилдээ эрдсийн бүтээгдэхүүний үнэ дордотлоо унахгүй байх. Үүнээс гадна эрдсээс хамаарах хамаарлаа Валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байх хугацаанд, эрдсийн бүгээгдэхүүний зах зээл эерэг байгаа энэ үед эдийн засгийн бусад бүтцээ сайжруулж, эдийн засгаас шууд хамаарсан байдлаа сайжруулах хэрэгтэй. Үгүй бол эрдсийн бүтээгдзхүүн гэдэг нь байнгын өндөр хэлбэлзэлтэй, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас хүчтэй хамаардаг учир бидний эрсдэл байсаар байх болно.

 

-Эдийн засгийн энэ эрсдэлээс гадна бид өөрсдөө зохиомлоор болон улс төрийн хүчнээс хамаарч байна уу. Янз бүрийн улс төрийн хүчин янз бүрийн хууль эрх зүйн өерчлөлттэй холбоотой шийдвэр гаргадаг. Үүнд тайлбар өгнө үү?

-Бидний эдийн засаг санхүүгийн хүндрэл бид өөрсдөө. Таны хэлж байгаачлан улс төрийн орчны огцом өөрчлөлт, улс төрийн тогтворгүй байдал, зарим улс төрийн орчинд хийгдэж буй мэдээ, мэдээллүүд гадаад зах зээл дээр бидний байдлыг дордуулдаг. Тухайлбал, сүүлийн үеийн Ерөнхийлөгчийн сонгуулиас харахад бие биенийгээ харлуулах, бүдгэрүүлэх, бие биенийгээ муу муухайгаар харуулах гэсэн мэдээлэлтэй сонгууль болж байна. Магадгүй энэ нь гадаад зах зээл дээр биднийг л муухай харагдуулна.



С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?