📅

АНУ-ын Сангийн яам Оросын эсрэг хоригоо нэмэв

🕔 2017/06/22 15:25

АНУ-ын Сангийн яам Оросын эсрэг хоригоо нэмэв

Оросын компани, хувь хүний эсрэг авсан хоригийн жагсаалтаа АНУ-ын Сангийн яам өргөжүүллээ. Шинэ хязгаарлалтад Орос ба Донбассын 19 байгууллага, 19  хувь хүн хамрагдлаа.

Хоригийн жагсаалтад Оросын эдийн засгийн хөгжлийн яамны  орлогч сайд Сергей Назаров багтлаа. Донецк, Луганскт санхүү, техникийн дэмжлэг үзүүлсэн гээд Назаров хоригт оржээ. Тэрбээр Донбассын  хэлмэгдсэн нутаг дэвсгэрт  хүмүүнлэгийн тусламж үзүүлэх комиссын  дарга юм.
Хоригт Крым улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Андрей Мельников бас оржээ. АНУ-ын Сангийн яам Крымын банкны бүтцийн "Рублев", банк "Северный Кредит", "ИС Банк", ПАО Банк "ВВБ" гэх мэтийн зургаан байгууллагад хориг тавилаа.

 Америкчууд хоригийн жагсаалтаа үүнээс өмнө өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шинэчилсэн байлаа.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?