📅

Орост хятадын 1000 гаруй нэрийн барааг худалдаанаас хаслаа

🕔 2017/06/15 09:09

Орост хятадын 1000 гаруй нэрийн барааг худалдаанаас хаслаа

 

ОХУ-ын мэргэжлийн хяналтын байгууллага жил хагас хэртэй хугацаанд худалдааны салбараас хятадад үйлдвэрлэсэн техникийн болон эрүүл ахуйн шаардлааг хангахгүй мянга гаруй нэрийн бараа хураасны талаас илүү хувь нь хүүхдийн тоглоом байлаа гэж тус байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ. 

"Хэрэглээнээс хасах шаардлагатай гэж үзсэн нийт бүтээгдхүүний 52 хувь нь хүүхдийн тоглоом, 27 хувь нь хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдхүүн, 16 хувь нь хүүхэд, залууст зориулсан бүтээгдхүүн, 5 хувь нь хүнсний бүтээгдхүүн байсан” гэж мэдээлэлд дурджээ. 

Энд хамгийн нийтлэг зөрчил нь бүтээгдхүүний марк байхгүйгээс гадна хүүхдпийн тоглоомд фенол хэмээх хорт бодис агуулагдсан, хувцсанд болохоор уян хатан чанар, агаарын солилцоо  муу байсан гэжээ. 
Хүнсэнд бол харин хүнсэнд хэрэглэхийг хориглосон биологийн идэвхит бодис, хүнсний ногоонд химийн элемент, нитрат агуулсан байдаг гэнэ. 
Эх сурвалж: www.assa.mnскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?