📅

МОНГОЛЧУУДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 959.1 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ

🕔 2017/06/13 12:10
 МОНГОЛЧУУДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 959.1 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ

Үндэсний Статистикийн Хороо өнөөдөр (2017.06.13) тавдугаар сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Статистик мэдээлэлд монголчуудын сарын дундаж цалин өссөн үзүүлэлттэй гарчээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ  оны нэгдүгээр улирлын байдлаар 959.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.7 (10.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 16.2 (1.7%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн  нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 566,722 ажиллагчдын медиан цалин нь 684.8 мянган төгрөг байгаа аж.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдын хувьд 1-9 ажилтантай аж ахуй нэгж байгууллагын сарын дундаж цалин 628.6 мянган төгрөг, 10-49 ажилчинтантай бол 755.8 мянган төгрөг, 100-199 хамт олонтой 984.6 мянган төгрөг, 200 ба түүнээс дээш бол 1 сая 391.2 мянган төгрөгийн цалинтай болох нь тогтоогджээ.

Ажилчдын  сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2 сая 481.2 мянган төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 600.6 мянган төгрөг байна.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?