📅

Японы эзэн хаан хугацаанаасаа өмнө хаан ширээнээсээ буухаар боллоо

🕔 2017/06/09 15:53

Японы эзэн хаан хугацаанаасаа өмнө хаан ширээнээсээ буухаар боллоо

Японы парламентын дээд танхим эзэн хаан Акихитог хаан ширээнээсээ хугацаанаасаа өмнө бууж, хэргэм зэргээ хүү  Нарухитодоо шилжүүлэх  хуулийн төслийг дэмжжээ.  Парламентын санал хураалтад 235 гишүүн оролцсоноос бүгд дээрх хуулийн төслийг дэмжсэн байна.

 

Тус хуулийн төсөлд хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш гурван жилийн дотор эзэн хаан хэргэм зэргээ шилжүүлэх ёстой аж. Тиймээс уг үйл явдал албан ёсоор яг хэдийд болох нь тодорхойгүй байгаа ч хэвлэл мэдээллийнхэн 2018 оны арванхоёрдугаар сард болж магадгүй хэмээн үзэж байна.

 

Хуулийн төсөлд заагдсанаар эзэн хааныхаа суудлаас буусан Акихито төрийн хангамж болон зарим нэг эрх ямбаа хадгалж үлдэх ба түүнийг албан ёсоор "эрхэм дээдэс” хэмээн дуудах гэнэ.

 

Эзэн хаан Акихито 1933 оны арванхоёрдугаар сарын 23нд төрсөн ба өмнөх эзэн хаан Хирохито болон хатан хаан Нагако нарын хамгийн том хүү юм.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?