📅

Улаанбуудайн үрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барилаа

🕔 2015/12/24 12:26

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Улаанбуудайн үрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа.

2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай тус тус хураан аваад байна. Энэ онд тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, 6 дугаар сард аагим халуун болж, хөрсөн дээрх хамгийн их температур 60-64 градуст хүрч, 18-27 хоног үргэлжлэн нарны хэт их халалт явагдсан нь гангийн нөхцөлийг үүсгэсэн билээ. Мөн үүний зэрэгцээ 8 дугаар сарын 12-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд тариалангийн бүс нутгаар ахиу хэмжээний хур тундас орж, цаг агаарын олон жилийн дундажаас дулаан байсан нь үр тариа хэнзлэн ургах, түүний зэрэгцээ талбайд хог ургамал их хэмжээгээр түрж ургах нөхцөлийг бий болгосон. Манай улс ирэх 2016 оны тариалалтад 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд хаврын тариалалтад 48 мянган тонн орчим улаанбуудайн үр шаардлагатай байгаа юм. Гэвч ургац хураалтын дүнгээр дараа оны тариалалтад зориулан тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 20.8 мянган тонн, Улсын нөөцийн газар болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд 7.2 мянган тонн, нийт 28.0 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдээд байна. Иймд дараа оны тариалалтад 20.0 мянган тонн улаанбуудайн үр дутагдахаар байна. Энэхүү тооцоог үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2016 онд 20.0 мянган тонн үрийн улаанбуудай импортлох зөвлөмж гаргаад байна. Импортоор оруулах үрийн улаанбуудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн тохиолдолд 2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулах нөхцөл бүрдэх юм. Иймд 2016 оны хаврын тариалалтад шаардагдах 20.0 мянган тонн үрийн улаанбуудайг импортлоход ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвараас чөлөөлөгдөх татварын дүн нь 2016 оны төсвийн орлого бүрдүүлэлтэд тусгагдаагүй болно. Иймд 2016 оны улсын төсвийн орлого бүрдүүлэлтэд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй аж хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?