БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ УДИРДЛАГУУДЫН ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧЭЭ
БСШУС ын сайд Ж.Батсуурь өнгөрсөн долоо хоногт огцорч, ажлаа өгснөөр хамгийн чухал, шийдвэрлэх цаг үедээ тус яам эзгүйрээд байгаа. Тэрбээр улсын шалгалтын тест задарсан, тусгай сургуулиудын асуудал дээр хайнга хандсан зэрэг шалтгаанаар огцорсон.
Мөн төрийн нарийн бичгийн даргатайгаа бусад газар, хэлтэсийн дарга нар нь хамтарч ажиллахгүй гээд бичиг "зөөгөөд” гүйгээд байна гэх мэдээлэл хүртэл гарав. Үүгээр тус яамны удирдлагуудын асуудал, хэм ам намжихгүй нь бололтой.
БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нь Төрийн албаны, хэлний тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан тухай эх сурвалж мэдээлж байна.
Тодруулбал, Б.Баярсайхан дарга Хятад хэл дээр үйлдэгдсэн гэрээнд яам төлөөлөн гарын үсэг зурж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой асуудал үүсчээ.
Тухайлбал, Монгол хэлний тухай хуулийн 4.1.1-т "…Төрийн албан ёсны хэл гэж төрийн байгууллага, хуулийн этгээдийн аливаа үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөх зэрэгт орчин цагийн утга зохиолын хэл, монгол хэлийг ашиглах ёстой…” гэж заасан байдаг аж.
Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга нь Хятад хэл дээр үйлдэгдсэн гэрээнд гарын үсэг зурсан нь түүний ажлын туршлага, мэдлэг, боловсролын нимгэнийг илтгэж байна хэмээн салбарынхан ихэд шүүмжилж байгаа сурагтай.
Дарга хатагтай маань хятад хэл дээрх гэрээг ойлгох хэмжээний хүн мөн үү? байлаа ч төрийн том албан тушаалтан байж тийм ноцтой бүдүүлэг алдааг гаргах ёсгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.
Түүнийг анх томилогдоход "шүдэнз” Амараа дүүгийнхээ гуйлтаар томилогдсон, төрийн албанд нэг ч удаа ажиллаж үзээгүй, цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаас өөр бариад авах төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил байхгүй, христийн шашинтай, бүр сүм үүсгэн байгуулсан зэрэг хэл ам дагасаар ирсэн.
Тэгвэл тэрээр хуулиа мэдсэнгүй юу, эсвэл хайнга анзааргагүй байдлаасаа болов уу? Төрийн албанд ажиллаж үзээгүйн гай болов уу? Хятад хэл дээрх баримт бичигт гарын үсэг зурж болохгүйг мэддэггүй бололтой.
Түүнийг яамаа төлөөлөн аливаа арга хэмжээнд очиж үг хэлэн, бодлого ярьж, гарын үсэг зурж явах дуртай гэх яриа ч бий. Тэгвэл тэгж явахдаа хайнга хандсан нэг үйлдэл нь энэ бололтой. Ж.Батсуурь сайдыг огцрох үеэр байр сууриа илэрхийлсэн гишүүд:"Яамны аппаратыг тэр чигээр нь шинэчлэх хэрэгтэй, бусад дарга нар ТНБД зэрэгт хариуцлага тооцох хэрэгтэй” гэж хэлэхэд ЗГХЭГ дарга Ж.Мөнхбат хэлэхдээ "Бусад албан тушаалтнуудад хариуцлага тооцно” хэмээж байсан юм. Тэгвэл БСШУСЯ-ны ТНБД Б.Баярсайханаас эхлүүлээд хууль зөрчсөн хариуцлага алдсан дарга нар хариуцлагаа хүлээх цаг нь болжээ.
Шат шатанд хариуцлага байх ёстой, шинэчлэл хийе гэж бодож байвал бугшсан идээг бүгдийг шахаж цэвэрлэж байж л эрүүлжих, хэвийн болох шатандаа шилжинэ. Улс орны хамгийн чухал салбарын харъяалах яам сайд нь огцорч, дэд сайд нь Элчин сайдаар томилогдсоноор эзгүйрч, хэн дуртай нь харь хэл дээр үйлдэгдсэн гэрээнд төр төлөөлж гарын үсэг зурж байна.
БСШУСЯ хамгийн чухал цаг үедээ эзгүйрч, бурхангүй газрын бумба галзуурна гэгч болж байх шиг. Монгол Улсын төрийн дээд албан тушаал хашч буй эрхэм хатагтай өөрийгөө төр төлөөлж байгаа гэдгээ мартчихсан юм биш биз дээ.
С. Түс | Jirgee.mn
Эх сурвалж: http://www.jirgee.mn