📅

Шинэ арга нэвтрүүлсэн сектор шилдгээр тодров

🕔 2015/12/22 15:31

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2015 оны шилдэг тасаг нэгжүүдээ шалгаруулах ажлыг эхлүүлэв.

Тухайлбал шилдэг нэгжүүдээ шалгаруулахын тулд оны эхнээс буюу энэ оны нэгдүгээр сараас эхлэж эмч нарыг мэргэжлийн чиглэлээр нь сектор болгон ажиллуулж энэ хугацаанд чухам яаж ажилласан тайланг нь тус бүрээр хэлэлцэж "Шилдэг Сектор”-уудаа тодрууллаа.

Тус эмнэлэг нь нийт хорь гаруй сектортой ч тэдгээрээс тасагтаа эмчилгээний шинэ техник нэвтрүүлж эмч нарынхаа санаачилсан шинэ аргыг туршиж хэрэгжүүлсэн Гэмтлийн тасгийн эмч нарынх "2015 оны Шилдэг"-ээр шалгарав.

Мөн Дотор, Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээ, Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын секторууд хийсэн бүтээлч ажил, багийн хамтын ажил зэрэг олон үзүүлэлтээр бусад секторуудаа манлайлан ажиллаж бусдыгаа хошуучиллаа гэж тус эмнэлгийн Ерөнхий эмч Б.Эрдэнэтулга ярилаа.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?