📅

“Улаанбаатар аюулгүй хот” гэсэн сэтгэгдлийг 5 сая хүн үзжээ

🕔 2017/05/30 11:55

“Улаанбаатар аюулгүй хот” гэсэн сэтгэгдлийг 5 сая хүн үзжээ

Хятадын нэрт аялагч, блогчин, нийтлэлч Сун Жиэн болон түүний багийнхан Улаанбаатар хотод жуулчлан ирээд байна. НАЖГ, "Мөнх Харилцаа” ТББ байгууллага, "Жуулчин” ХХК, "Монгол Номадик” жуулчны бааз зэрэг газрууд хамтран түүнийг Улаанбаатар хотод урьсан байна. Аялагч Сун Жиэн нь дэлхийн 105 орноор аялснаас 40 гаруй нь тухайн улсын Засгийн газар, төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр аялжээ. Ингэхдээаяллын маркетинг сурталчилгааг хийж, сошл ертөнцөд эерэг мэдээллийг хүргэдэг байна.

 

Тухайлбал, БНСУ-ын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үе шаттайгаар, гурван жилийн хугацаанд сурталчилснаар хятадын аялал жуулчлалын урсгал солонгос улс руу чиглүүлэхэд ихээхэн нөлөөлж чадсан байна. Түүний Улаанбаатарт буусны дараах "Улаанбаатар аюулгүй хот” хэмээн тодотгосон анхны сэтгэгдлийг 5 сая хүн үзсэн байна. Мөн Улаанбаатарын шөнийн талаарх эерэг нийтлэлийг 20 минутын дотор 300 000 хүн үзжээ. Аялагч Сун Жиэний багийнхантай хийх чөлөөт уулзалт 5-р сарын 31-ний өдөр 17.00 цагт НАЖГ-ын Мэдээллийн танхимд болох юм байна. Тэрээр дэлхийн улс орнуудаар аялсан түүх, аялал жуулчлалын салбар дахь маркетинг сурталчилгаа, хятдад интернетийн ямар хэрэгсэл ашиглах нь үр дүнтэй вэ зэрэг сонирхолтой сэдвээр ярилцана.

 

Тэрээр манай улсад ирэх сарын хоёрны өдрийг хүртэл аялах юм байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?