📅

​Нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжих төслийн батламжийг гардуулав

🕔 2017/05/26 09:35

​Нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжих төслийн батламжийг гардуулав

 

Нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжих төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2017 оны А /121 дүгээр захирамжаар баталсан. Үүний дагуу ажлын хэсэг 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл төсөл хөтөлбөрийг хүлээн авсан бөгөөд нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагаас нийт 674 сая төгрөгийн төсөвтэй 62 төсөл ирүүлснээс, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж, 80 сая 700 мянган төгрөгийн 25 төслийг шалгаруулан өнөөдөр /2017.05.25/ төсөл хэрэгжүүлэгч нарт батламжийг нь аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, НБХ-ийн дарга Н.Цасчихэр нар гардуулан өглөө. Шалгарсан төслүүд нь сурагчдад ардын өв уламжлалыг үлдээх, хотын иргэдийн соёлыг төлөвшүүлэх, багш нарын хөгжлийг дэмжих, Залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх орчин бүрдүүлэх, Хүүхэд залуучуудын урлагийн авъяас чадварыг хөгжүүлэх, сурагчдын хөгжмийн боловсрол, эрүүл мэндийн боловсролыг дэмжих, сургалтын орчныг сайжруулах, хэрэглэгдэхүүнээр хангахад чиглэгдсэн байна. Тус төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргах ажээ.Нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжих төсөл хөтөлбөрийг шалгаруулах ажлын хэсэгт нийт 13 гишүүн байснаас 7-н Иргэний нийгмийн төлөөлөл байжээ. Ингэснээр иргэд төртэйгөө хамтран шударга шүүлтийг явуулж төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулжээ. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?