📅

ОХИД УЙЛАХГҮЙ...

🕔 2017/05/23 09:41
 
 ОХИД УЙЛАХГҮЙ...

Би мөнгөний төлөө биш, эх орныхоо төлөө штанг өргөдөг хэмээн Солонгос, Америк, Казактаны дасгалжуулагчдын өөдөөс бардам хариулт хэлж, санал болгосон санаанд оромгүй их мөнгөнөөс татгалзаж чадсан М.Анхцэцэг. Хүндийг өргөлтийн Залуучуудын болон Оюутны дэлхийн аварга цэл залуухан Анхцэцэг Монголын нэрийг дэлхийд гаргана хэмээх том мөрөөдлөө мөнгөөр арилжихыг хүсээгүй нэгэн. Харин одоо тэр ийм шийдвэр гаргасандаа харамсаж байгаа болов уу? Яагаад ч юм ингэж бодов. Анхаагийн хайртай дүү М.Номин-Эрдэнэ ч бас хүндийг өргөлтөөр хичээллэдэг. Гэвч хэлж бус хийсч ирдэг золгүй тохиолдлын улмаас М.Номин-Эрдэнэ хүнд зэргийн түлэгдэлттэй. Эгчийгээ олон улсын тэмцээнд үдэн мордуулж байсан спортлог охин эдүгээ эмнэлгийн ор сахин шаналж байна. Солонгост яаралтай хагалгаа хийлгэхэд түүнд 65 сая төгрөг хэрэгтэй. Яг энэ өдрүүдэд Анхаа маань гаднын дасгалжуулагчдын санал болгосон мөнгөний өмнө бөхийгөөгүйдээ харамсаж байгаа болов уу? Хэрэв дүүгээ эмчлүүлж чадалгүй байсаар алдчихвал, эсвэл тахир дутуу үлдэхэд хүргэвэл Анхаа өөрийгөө уучлах болов уу? Хэн хүнд тохиолддоггүй ийм асуулт л өдөржин бодогдов.

 

Биднийг орхиогүй Анхааг хүнд цаг ирэхэд бид ч бас орхих ёсгүй. Монголын төлөө элбэг хангалуун амьдралаас татгалзсан түүний сэтгэл харуусал гомдлоо дааж ядан шаналах учиргүй. Монголын төлөө цохилж буй зүрх бүрийг хайрлая. Зүрхнээс зүрхэнд хүрэх нандин хийгээд нинжин холбоо бол Монголын минь хил билээ. Тиймээс Анхаатай хамт байгаарай, найзууд аа. Анхаагийн хайртай дүүд туслах амархан. #Анхцэцэгийндүүдтусалцгаая 3000 төгрөгийн хандивын аянд нэгдэж, охидын ээж Д.Мөнхчимэгийн нэр дээрх Хаанбанк 5071320523, Худалдаа хөгжлийн банк 451038475 дансанд халуун сэтгэлээ илгээгээрэй. Тэд уйлах ёсгүй. Ард нь Монгол, монголчууд байгаа гэдгийг Анхаадаа мэдрүүлцгээе! Тэр биднийг орхиогүй, бид ч түүнийг орхихгүй. Учир нь бидний цээжинд яг л адилхан Монголын төлөө гэх мохошгүй зүрх бий. Учир нь бид нэг эх оронтой!

 

Р.Эмүжин


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?