📅

Ч.Дэлгэрцэцэг: Монгол эрчүүд хоншооргүй шохоорхдог байхгүй юу, чи намайг ирээд ав ч гэх шиг

🕔 2015/10/06 14:18
Ч.Дэлгэрцэцэг: Монгол эрчүүд хоншооргүй шохоорхдог байхгүй юу, чи намайг ирээд ав ч гэх шиг
Хийлч Ч.Дэлгэрцэцэг гэхээр хүмүүст түүний тоглосон Монголын болоод дэлхийн сонгодог аязууд санаанд буудаг байх. Эсвэл халзан толгойтой, хагас нүцгэн Дээгий "Үлэмжийн чанар” тоглодог клип ч санаанд тань буудаг байж болох. Тэгвэл тэрбээр амьдралын ханиараа монгол хүн сонгоогүй. Хоёр ч удаа гэрлэхдээ гадаад эртэй амьдралаа холбосон нэгэн. Харин энэ талаараа болон өөрийн үзэл бодлоо илэрхийлж, ярилцлага өгсөн байна. 

Тэрбээр гэр бүлийн үнэнч байдлын талаар "Үнэнчдээ ч биш, хүндэтгэхдээ гол үнэ цэнэ оршино. Зарим хүмүүсийг харж байхад, эхнэрээ ч юм уу, эсвэл нөхрөө хоол, моолоо хийгээдэхээч гээд л ихэрхэж байгаа харагддаг. Яаж харьцаад байгаа юм бэ. Хүндэтгэл хаа байна. Ингэж хэлчихээд хайртай гэж яаж хэлж чадаж байна аа. Үнэнч байдлын тухайд бол хүн өөртөө л үнэнч байх ёстой. Үнэнч байх гэдэг хоёрдогч хүнтэй холбоотой яригдах ойлголт биш” хэмээн ярьсан байна.







Харин монгол эрчүүд танд таалагддаг уу гэх сэтгүүлчийн асуултад "Таалагдалгүй яах юм бэ, чи ямар сонин юм асуудаг юм. Гэхдээ байсан ч өнөөх Дээгийг Марк Бейли шиг хайрлаж чаддаггүй байхгүй юу. Тийм хэмжээний хайр байхгүй байна. Нөгөө л монгол сэтгэхүйгээрээ халамжлуулах гээд байгаа юм чинь, яах юм бэ. Нэг их хоншооргүй шохоорхлууд байдаг байхгүй юу. Нээрээ шүү. Чи намайг ирээд ав ч гэх шиг. Эр нь авах уу, эм нь авах уу биз дээ, уг нь бол. Би чамд хайртай гэснээ л ирээд ав гэнэ шүү дээ. Тийм эр хүний хайр гэж юу байсан юм. Тийм хоншооргүй байж болохгүй ээ” хэмээн ярьжээ. 

Н.Болд  


Эх сурвалж: www.mminfo.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?