📅

АНУ-Мексикийн хил дээр барих ханын өртөг 70 тэрбум доллар болно

🕔 2017/04/19 18:11

АНУ-Мексикийн хил дээр барих ханын өртөг 70 тэрбум доллар болно

 

АНУ-Мексикийн хил дээр хана барих зардал ойролцоогоор 66,9 тэрбум доллар болно. Энэ тухай уг төсөлд хяналт тавьж буй АНУ-ын Конгрессын Үндэсний аюулгүй байдал, засгийн газрын байгууллагуудыг хариуцсан хорооны бүрэлдэхүүнд багтдаг Ардчилсан намын сенатчдын туслахуудын бэлтгэсэн тайланд дурджээ.

"Нэг бээр /1,6 км/ нь 36,6 сая долларын өртөгтэй байх тохиолдолд 1827 бээр /2940км/ урттай ханын нийт өртөг 66,9 тэрбум доллароос давна. Ингэснээр АНУ-ын иргэн бүр уг ханыг барихад 200 гаруй доллар төлөхөд хүрэх юм” гэж тайланд бичсэн байна.

Үүнээс гадна, Ардчилсан намын тооцоолсноор "хана хэрэмний жил тутмын урсгал зардал, засвар үйлчилгээнд 150 сая доллар шаардагдах” аж. Мөн тус байгууламжийг барих газрын дагуу байрладаг хувийн өмчийн газрыг худалдаж авах тал дээр шүүхэд сунжирсан маргаан дэгдэж магадгүй юм. Өмнө нь Үндэсний аюулгүй байдлын яам мэдэгдэхдээ, төслийг хэрэгжүүлэхэд 21,6 тэрбум доллар шаардлагатай гэж байсан билээ. 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?