📅

Ц.Цэрэндолгорыг хагартал баяжуулсан МҮҮН-ий гаж шашны нэр хүнд Монголд улам өсч байна

🕔 2017/04/07 13:54

Ц.Цэрэндолгорыг хагартал баяжуулсан МҮҮН-ий гаж шашны нэр хүнд Монголд улам өсч байна

 

Өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн өмнөхөн "Цэнхэр үст” Ц.Цэрэндолгор хэмээх "эх оронч” хаврын синдромтнуудын тоог нэгээр нэмсэн юм. Тэрээр уг нь манай аялал жуулчлалын салбарын тэргүүлэгчдийн нэг байсан ч улстөр рүү тэшүүрдээд ороод ирсэн билээ. Өөрийн гэсэн ертөнцтэй, хүрээлэлтэй, хайрлах зүйлтэй, харамсах бүтээлтэй энгийн нэгэн бүсгүй хаанахын ямар салхинд туугдахаараа төрөл арилжсаныг зарим хамтран ажиллагсад нь ойлгоогүй гэдэг.

 

Тэрээр нэг л өглөө Мүүн гэгч шашны байгууллага Монголыг бузарлаж байна гэж орилсоор босоод ирсэн юм. БСШУЯ-ны газрын дарга Б.Насанбаяр гэгч этгээд оюутан, залуусыг хэрхэн шашиндаа мунхруулан оруулж байсан талаар баримт нотолгоотой зүйлийг олонд дэлгэсэн. Үнэхээр түүний буянаар монголчууд Мүүн гэдэг харийн гаж урсгал манайд амь бөхтэй оршиж, үндэс мөчрөө улстөрийн салбарт ч гүн салаалуулсан байсныг мэдэж авсан. Б.Насанбаярыг албан тушаалаас нь буутал үзэлцэнэ хэмээн тангараг тавьж байсан тэрээр харин өнөөдөр тэс өөр юм яриад сууж байгаа нь хачирхалтай. Өнөө нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана гэж байсан тэрээр өнөөдөр Мүүнээс болж намайг дарамталж байгаа учир гадаад руу цагаачлахаар боллоо хэмээн матрын нулимс дусааж, монголчуудын сэтгэлзүйгээр наадаж суух юм.

 

Тэгэхээр өнгөрсөн хаваржингаа Б.Насанбаяраар өвчилсөн тэрээр үнэн хэрэгтээ сонгуулийн үеэр Лу.Гантөмөрийг намнах ажиллагаандаа Мүүнээр халхавч болгон Б.Насанбаярыг ашигласан нь тодорхой болж байгаа юм. Үүнийг нь ч батлах мэт УИХ-ын сонгуулиар Л.Гантөмөр бүдрэхэд тэрээр Мүүний эсрэг тэмцлээ эрс сулруулсан билээ. Энэ бүхнээс харахад түүний ард захиалагч байгаа нь тодхон харагдаж байгаа юм. Сонгуулийн үеэр Л.Гантөмөртэй нэг тойрогт өрсөлдсөн Ц.Цогзолмаатай хийсэн гэрээ нь хүртэл ил болж байснаас харахад тэрээр зүгээр л нэг хөлсний "хар ажилчин” байсан аж. Өөрөө хүнийг доромжлох болохоороо өдөр шөнөгүй балбачихаад өрөөл бусдаас цагаачлал хүснэ гэдэг байж боломгүй үзэгдэл. Түүний нөхөр Нидерланд улсын иргэн. Иймд Ц.Цэрэндолгорт нөхрийнхөө нутагт очиж амьдрах бүрэн эрх бий. Хөгжил цэцэглэлт болон хүн амынхаа амар амгалан байдлыг хангасан орны тоонд үргэлж манлайлдаг тус улсад амьдрахыг хүн бүр л хүснэ. Харин Ц.Цэрэндолгорын хувьд хамаг эд хөрөнгөө зараад ардчиллын өлгий Америк руу явахаар төлөвлөж байгаа аж. Тэрээр Мүүнээс болж, эсвэл С.Баярцогтын оффшор дансны тухай ярьснаасаа хэлмэгдэж, Америкийг зорих гэсэн хэрэг огт биш. С.Баярцогтын оффшор дансанд 9.2 сая доллар орсныг нүдээрээ харсан хэмээн итгэлтэйхэн хариулт өгч байсан тэрээр өнөөдөр Швейцарийн прокурор бидэнд мэдээллээ өгөхгүй байгаа гэчихсэн өмнөхөөсөө тэс хөндлөн зүйл яриад сууж байх юм.

 

Гэвч үүнийг тэрээр сэтгэл хөдлөлөөрөө ч юм уу, эсвэл эх оронч хүн болох гэж хийгээгүй нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Ц.Цэрэндолгор Монголоо муулж, муухай харагдуулж байж Америкт цагаачлалын виз хүсэхийн тулд л шат дараатайгаар ийм ажлуудыг хийж, хэлмэгдсэн хүний дүр эсгэн тэнэг монголчуудыг ашигласан нь энэ. Угаасаа сэтгэлийн тэнцвэржилт муутай, салхинд хийссэн хамхуул шиг л ханарч найгадаг монголчуудад жаахан өгөөш үмхүүлэхэд л шуугиад явчихдаг занг гаргуун ашигласан түүний эцсийн зорилго бол гэр бүлээрээ гадаадад цагаачлах байсан нь өнөөдөр ийнхүү батлагдаж байна. Хоёр хүүхдээ монгол сургуульд бус, америк сургуульд сургаж байснаас нь ч харахад тэрээр эх оронч биш.

 

Харин Мүүнийг муухай хэмээн баахан сурталчилсан түүний ач гавъяагаар монголчууд мартагдаж, хумигдаж байсан шашныг үнэд оруулжээ. Хүүхэд, залуусын хөгжил, боломжийн тухай номлодог Мүүний шашныг тэрээр үнэгүй сурталчилсны ачаар дагагчид нь суга өсчээ.


ХОРИОТОЙ СОНИН 2017 он №06/128/

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?