📅

С.Баярыг эгүүлэн татах эсэхийг МАН шийднэ

🕔 2017/03/30 11:10

С.Баярыг эгүүлэн татах эсэхийг МАН шийднэ

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баяр Англи улсад суух Элчин сайдаар томилогдсон. Түүнийг Хатан Хаан II Элизабетад итгэмжлэх жуухаа барьсантай зэрэг­­цэн Лондон хот дахь Монголын ЭСЯ-ны байрны гадаа тэнд амьдар­даг монголчуудын эсэр­гүүцлийн тайван жагсаал эхэл­сэн. Энэ жагсаал эх­лээд 20 гаруй хонож байна.

 

Жагсагчид энэ сарын 27-нд Элчин сайд С.Баярыг эгүүлэн татахыг шаардсан Шаардах бичгийг 1000 хүний гарын үсгийг цуглуулсан баримтын хамт ЭСЯ-ны Консул Л.Отгонбаярт гардуулан өгсөн байна. Шаардах бичиг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт хаяглагджээ. Консул Л.Отгонбаяр уг Шаардах бичгийг Төрийн өндөрлөгүүдэд дамжуулах юм. Жагсагчид хариугаа дөрөвдүгээр сарын 27-ны дотор өгөхийг шаардаж буй юм байна.

Түүнчлэн жагсаж буй хүмүүс Элчин сайд С.Баяртай хийсэн уул­залтын талаар байр сууриа илэрхийлэхдээ "...Саяхан болсон уулзалтад С.Баярын дэм­жигчдийг голдуу оролцуулсан. Дараагийн удаад ийм уулзалт зохион байгуулахдаа эсэргүүцэж буй хүмүүсийг ч ижил тэгш оролцуулахыг хүсч байна” гэсэн юм.

 

Жагсагчид эсэргүүцлээ ин­гээд зогсоохгүй. Тун удахгүй Английн парла­мент, НҮБ-д энэ асуудлаар хандана. Мөн С.Баярыг эсэргүүцэж буй 100 мянган хүний гарын үсгийг цуг­луу­лах ажлыг эхлүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

 

Эндээс үзвэл, Монгол Улсын Төрийн өндөрлөгүүдэд Элчин сайд С.Баярыг эгүүлэн татахыг шаардсан Шаардах бичиг иржээ. Үндсэн хууль хий­гээд Дипломат албаны тухай хуульд зааснаар Ерөн­х­ийлөгч Ц.Элбэгдорж УИХ-тай зөвшилцөн Элчин сайдыг томилох буюу эгүүлэн татна гэжээ.

 

Намын харьяалал, үзэл санааны зарчмын үүднээс нь харвал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд С.Баярыг эгүүлэн та­тах саналыг УИХ-д гар­гах магадлал бий. Үгүй ч байж болно. Харин УИХ уг саналыг хүлээн авах эсэх нь эргэлзээтэй юм. Тодруулж хэлбэл, өнөөдрийн УИХ-ын МАН дангаараа шахам бүрдүүлж байна. Энэ нам УИХ-д 65 суудалтай. Тиймээс УИХ-аас ямар шийдвэр гарах нь эхлээд МАН-ын Тусгаар тогтнолын ордонд гар­даг болсныг хэлэх хэрэгтэй. Энэ асуудал дээр ч ялгаагүй. Хэрэвзээ МАН-ын Удирдах зөвлөл С.Баярыг эгүү­лэн татъя гэнэ.


Б.ДАМДИН-ОЧИР /ЗУУНЫ МЭДЭЭ/

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?