📅

Дархан-Уул аймагт Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

🕔 2017/03/20 16:36

Дархан-Уул аймагт Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого зэрэг хууль, эрх зүй шинээр бүрдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэж тодорхойлох болсон. Нийгмийн эрүүл  мэндийн тусламж үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандан судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл  мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарах ба  иргэд салбаруудын оролцоо чухал үүрэгтэй.  Эдгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх улсын болон орон нутгийн хэмжээнд баримталж байгаа бодлого, чиглэл, арга хэмжээний талаар  мэдээлэл хийж, зөвлөлдөх, удирдах ажилтнуудын арга барилыг сайжруулж, чадавхижуулах  сургалтыг зохион байгуулах зорилгоор төр, хувийн хэвшлийн бүх шатны 70 гаруй удирдах ажилтан оролцсон зөвлөгөөнийг зохион байгууллаа.



Энэ үеэр Эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд эрүүл мэндийн салбарын бодлого, нийгмийн эрүүл мэнд, санхүү төлөвлөлт, хяналт үнэлгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмийн аюулгүй байдал, салбарын шинэ технологи, инноваци, хувийн хэвшлийн тусламж үйлчилгээний талаар илтгэл, мэдээллүүдийг тавьж, "Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх "Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөрийн 8 зорилтын хүрээнд 2017-2026 онуудад хэрэгжүүлэх гол арга хэмжээний зураглалыг гаргалаа.

Түүнчлэн зөвлөгөөний 2 дахь өдөр Удирдах ажилтнуудад шинэ эринд байгууллагыг хэрхэн шинэчлэх вэ, шинэ цагийн удирдлагын имиж, бүтээлч сэтгэлгээний загварчлал, удирдлага байгууллага дах эерэг харилцааг үйлдвэрлэгч  зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулав.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?