Иргэн та саналаа өгнө үү
Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд "Төр, хувийн хэвшлийн түншлэл - 2017” зөвлөгөөнийг зохион байгуулахтай холбогдуулан иргэн, Төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажилд санал авна. Та бүхэн дараах чиглэлээр саналаа өгнө үү
1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах
2. Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сурталчилгаа явуулах
3. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар "Иргэдийн сэтгэл ханамж”-ийн судалгаа явуулах
4. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийтийн орон сууц болон гэр хорооллын тохижилтын ажлы тодорхой хэсгийг тохижуулахад оролцох
5. СӨХ-ийн үйл ажиллагааг сайжруулах төсөл хэрэгжүүлэх
6. Иргэдийн эрүүл мэндийг сайжруулах талаар мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах
7. Боловсролын чанарыг сайжруулахад сургалт зохион байгуулах
8. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар сургалт зохион байгуулах
9. Агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах чиглэлээр сургалт зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх
Та бүхний саналыг 2017 оны 03 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын Нээлттэй 7037-1212 утсаар авна.
Аймгийн ЗДТГ