📅

Таны заавал үзэх ёстой дэлхийн хамгийн гайхалтай 10 газар

🕔 2017/02/24 12:34

Хорвоо ертөнц, байгал эх дэлхийд үзэж, харах гоё сайхан зүйлс дуусашгүй арвин бөгөөд тэр бүгдийг өөрийн нүдээр үзэх шиг сайхан зүйл гэж үгүй юм. Дэлхийг тойрон, эрх чөлөөтэй аялахыг хүсдэггүй хүн бараг л байхгүй болов уу. Тэгвэл яг л өөр ертөнц эсвэл диваажинд ирсэн мэт гайхалтай өнгө үзэмжтэй 10н газруудыг бид та бүхэндээ танилцуулж байна. 

1.Намиб элсэн цөл

Өмнөд Африкт байрлах Намиб элсэн цөл нь гоо сайхан бүрдсэн гайхалтай газар бөгөөд хараа булаам орчинтой аж. Хамгийн сайхан нь Атлантын далайтай залгаа байрлахаас гадна далайн давалгаа элсний ширхэгийг нөмөрч, буцах нь хүний сэтгэлийг өөрийн эрхгүй догдлуулна. 

photonews.mn

2.Seljalandsfoss Waterfall

Seljalandsfoss нь Исландын хамгийн алдартай хүрхрээ бөгөөд 200 фийтийн өндрөөс урсдаг ажээ.

photonews.mn

3."Skye" арал, Шотланд улс

Онгон зэрлэг байгаль, хүний гар хүрээгүй дагшин нутгийг та эндээс харж болно. Хаашаа ч харсан ногоон тал, уул хад үзэгдэх бөгөөд цэнхэр тэнгэр, тунгалаг нуур, амар тайван байдал гээд таныг гайхшруулж, өөртөө татах зүйлс тэнд маш олон байдаг байна.

photonews.mn

4.Japanese Cherry Blossoms 

Гуравдугаар сарын эхээр Японы алдарт интоорын мод буюу бидний мэдэх сукура цэцэглэдэг бөгөөд Японы хамгийн сайхан газруудын нэг болдог.

photonews.mn

5.The Moon Bridge in DaHu Park

Тайваны сарны гүүр нэртэй парк

photonews.mn

6.Троллын хэл, Норвеги улс

Нуураас 350 метрийн өндөрт байрлах Троллын хэл гэх өвөрмөц тогтоцтой хад нь дэлхий нийтэд алдартай. Тэндээс үзэсгэлэнтэй байгалийг тольдож, газар нутгийн онцлогийг бишрэх боломжтой. 

photonews.mn

7.Northern Oregon

Гэрэл зурагчин Дэвид Томпсон Хойд Орегоны гоёмсог улиас моддын зургийг дарсан бөгөөд "Нууцлаг хонгил ” хэмээн нэрлэжээ .
photonews.mn

8."Melissani" агуй, Грек улс

Тус агуйнд сонин содон зүйлс, гайхалтай өнгө төрх хосолсон байдаг. Амьд яваа насандаа заавал үзэх ёстой газруудад "Melissani" агуй зүй ёсоор багтдаг гэнэ. 

photonews.mn

9.Lake Louise from the top of Mt. Fairview – Alberta, Canada

Louise нь Banff-н үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах гайхалтай мөсөн нуур юм. Мөсөн нуур гэж нэрлэсний учир нь нуурын усанд ашигт малтмал илэрсэн бөгөөд гайхам сайхан маргад-н өнгөтэй харагддаг ажээ.
 

photonews.mn

10.Доверийн цагаан хад, Англи улс

Далай эрэг дагуу орших цагаан хадны тухай та урьд өмнө нь сонсож байсан уу? Урьд өмнө нь ийм зүйлсийг зурагнаас харж байсан бол одооноос зорилгоо болгож, заавал өөрийн биеэр очиж үзээрэй. 

photonews.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?