📅

Цахилгааны мэргэжлийн ур чадварын улсын уралдаан болов

🕔 2015/12/03 12:05

"Нэмэх хасах цэнэг-2015” цахилгааны мэргэжийн ур чадварын улсын уралдаан Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний Политехник коллежид болж өндөрлөв.

Уралдааныг тус коллеж болон Хөдөлмөрийн яам, ТБАЗ Төв зэрэгтэй хамтарч оролцогч багш оюутнуудыг "Гэрэлтүүлгийн систем”, "Автомат хаалганы систем”, "Усан хангамжийн систем” зэрэг сэдвүүдээр гурван өдрийн сургалтад хамруулснаараа өмнөх уралдаануудаас онцлог боллоо гэж Политехник коллежийн сургалтын менежер н.Чадраабал ярилаа.

Тус уралдаанд Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Архангай, Төв, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Дархан-Уул, Улаанбаатар хот зэрэг мэргэжлийн боловсрол, сургалтын 20 байгууллага,   Политехник коллежийн 21 багш, 20 оюутан оролцсон байна. Энэ удаагийн уралдаан нь багш болон оюутан гэсэн хоёр хэсгээс бүрдэж баг тамирчдыг хувийн оноогоор байр эзлзүүлэхэд УУЭХПТК-ийн оюутан А.Түмэнбаяр тэргүүн байр эзлэж Баянчандмань МСҮТ-ийн оюутан Б.Бямбасайхан, "Үйлдвэр урлал”-ын ПТК-ийн оюутан А.Амарсайхан нар удаах байранд шалгарав. Багш нараас Дорнод ПТК-ийн багш Б.Баянбаатар, "Үйлдвэр урлал”-ын ПТК-ийн багш Н.Гарьдмагнай, Техник Технологийн дээд сургуулийн багш П.Батболд нар эхний гурван байрын эзэн боллоо.

Уралдааны шагналыг Хөдөлмөрийн яамны мэргэжилтэн Р.Дүүрэнбаяр, ТБАЗ Төвийн менежер Х.Уянга, УУЭХПТК-ийн захирал Ш.Мөнгөндуулга, "Дархан-Өргөө” ПТК-ийн захирал Т.Отгонбат, Дархан МСҮТ-ийн захирал Ч.Лхагвасүрэн,Төв аймгийн МСҮТ-ийн захирал С.Шаарийхүү нар гардууллаа.

Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?