📅

Энэ өдрийн зурхай /2017.01.25/

🕔 2017/01/25 08:22

Энэ өдрийн зурхай /2017.01.25/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан үхэр сарын 28. Буд гараг. Гар одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хар хулгана өдөр.

Барилдлага: Рашаан 
Шүтэн барилдлага: Сансар 
Суудал:  Ус

Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Гадагшаа явах өдөр. Гэвч анхаарал болгоомжгүй байвал ихээхэн хохирол амсана. Хэрэв алсын замд гарвал аюулгүй байдлаа дээд зэргээр хангаарай. Гэмтэл бэртлээс сэрэмжилж, аюул ослоос болгоомжил. Найдвартай, туршлагатай зүйлсийг хэрэглээрэй. Азаа үзэх хэрэггүй.


ҮХЭР (4/20-5/20)

Гарз, алдагдалд орох өдөр. Олонхид нь хүнд байна. Санхүүгийн алдагдлаас зайлж чадахгүй. Хямралын үед хэрэгцээгээ багасга, юм бүу худалдан ав. Томоохон зарлага гаргах шийдвэр бүү гарга. Ядрах, таагүй нөхцөл бүрэлдэх нь таны үйл ажиллагааны үр дүнд муугаар нөлөөлнө. Орлого бага бол хэт хичээлгүй зүгээр зарлагаа сайн тооц.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сэтгэл зүйн сорил авах. Таны илэн далангүй, энгийн байдал амжилт гаргахад нөлөөлнө. Та сэтгэл зүйн хувьд уян хатан байх хэрэгтэй болно. Энэ өдөр таны нэр хүнд алдар хүнд өсөхөд бүх зүйл нааштай нөлөөлнө. Уран бүтээл туурвидаг хүмүүсийн хувьд таатай өдөр. Ирээдүйн зорилгодоо хүргэхэд туслах хэрэгтэй мэдээллийг олж авна. Бусдад ялгавартай хандвал хэзээ нэг цагд, төлөөсөө төлөхийг сана, муухай үнэртэй ч түүнийг анзаараагүй мэт тэвэр.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Дээшээ тэмүүлэх өдөр. Өөрийгөө чадна, лидер гэдгийгээ харуулах хэрэгтэй. Сайхан илтгэлээ сайн бэлтгэж, өөрийгөө нээн харуул. Та өөрийн бодит зүйлээ хэнээс ч харгалзахгүйгээр хийж чадна. Муу хүн уруу татаж магадгүй. Итгэл алдсан хүндээ нүүр өгөх хэрэггүй. Шийдэмгий байж өөдөө тэмүүл.


АРСЛАН (7/23-8/22)   

Зарлага их байх өдөр. Та зөрчил гаргаж торгуулна. Өглөө болсон муу зүйлийг өдөржин дагуулж явах чинь таны л асуудал. Ухаантай байвал зарлагаа орлогоороо нөхнө. Таны зорилго бол бодит нөхцөл байдалд зохицох явдал юм. Эргэн тойрондоо болж буй элдэв өөрчлөлтүүдэд тоомсоргүй бүү ханд. Та шинэ зүйл бүхнийг хүлээн авах шаардлагатай. Эс тэгвээс бусадтай өрсөлдөж чадахаа байж байнгын тогтмол орлогоо алдана.


ОХИН (8/23-9/22)

Эрч хүчээ ганц чухал зүйлд зарцуулах өдөр. Өнөөдөр олон ажилд самгардах болно. Урсгалаараа бүгдийг нь оромдож цаг нөхцөөж болохгүй.и Тэгвэл олох боломжтой байсан дажгүй орлогоо алдана. Бизнесменүүд, өмгөөлөгчид, хөрөнгө оруулагч нар үүнийг дагавал амжилттай байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Азтай өдөр. Сэтгэл зүй, биеийн энергитэй холбоотой зүйл сайн байна. Энэ өдрийн од таны бүх хүсэл биелүүлэхийг билэгдэнэ. Аз жаргалаар бялхаж эргэн тойрноо гэгээтэй байлгаж чадвал та ч тийм байж чадна. Энэ өвлийн хамгийн сэтгэлд хоногших мөч. Ажилдаа шинэ технологи арга барил нэвтрүүлбэл амжилтад хүрнэ. Хүч хөдөлмөрөө зориулсан ажил тань ихээхэн ашиг орлого авчирна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажлын эрч хүч буурах өдөр. Эмэгтэйчүүдэд эрч хүч буурч ядрах нь таагүй байдлыг авч ирнэ. Хэт уцаарлах, биеэ өмөөрөх нь эргэн тойрныхонтойгоо сөргөлдөхөд хүргэнэ. Хамтран ажиллагсад ба дотны хүмүүсийнхээ ажлын оролцоонд анхаар. Хэт их ажлын ачаалал авах, хариуцлагагүй шийдвэр гаргах, автомашин жолоодох зэргээс зайлсхий.


НУМ (11/22-12/21)

Эхлүүлсэн ажлаа гараас гаргах өдөр. Өөр зүйлд анхаараад дутуу орхисон ажлаа дуусгахгүй бол удахгүй танд төвөг удна. Үүний тулд танд зайлшгүй эмх цэгц хэрэгтэй байна. Азаа үзэж ажилдаа мөрий тавих хэрэггүй. Хувь заяа хишгээ хайрлана хэмээн горьдох ч хэрэггүй. Хамгийн гол нь төгс гүйцэтгэл байх болно. Хамгийн чухал гэсэн ажлаа ч зохицуулаад эхлэсэн ажлаа дуусга.


МАТАР (12/22-1/19)

Удирдлага, хамтран ажиллагч нарын хоорондын харьцаа туйлын тааламжтай байна. Өнөөдөр та олон ажлын гол зохион байгуулагч болно. Мөн гэр бүлийнхээ арга хэмжээнд ч гол зохион байгуулагчийн үүргийг гүйцэтгэнэ. Тааламжтай харьцааны ачаар та ажлыг ихээр бүтээх чадвартай байна.


ХУМХ (1/20-2/18)

Сарын сүүлийн хоногуудад бэлэн мөнгөө банкинд хадгалуулах эсвэл эргэлтэд оруулбал сайн ашиг авчирна. Эсвэл ахуйн асуудлаа шийд, үл хөдлөхөд хөрөнгө оруул. Арилжаа наймаанаас төдий л ашиг гарахгүй. Бусдын буруу байсан ч эелдэг харьц. Гудамжинд, жолооны ард болгоомжтой байж, бардам сэтгэл сэтгэлийн хөөрлөө дар.


ЗАГАС (2/19-3/20)

Бодит байдлыг зүрх сэтгэл бус ухаанаар харах өдөр. Энэ өдөр өмнө нь өгсөн амлалтаа биелүүлэхийг хичээ. Хамт олноороо ажиллах, хурал цуглаан хийхэд таатай. Ирээдүйнхээ талаар хоосон мөрөөдөлд бүү авт, бодит байдалтай зарим талаар эвлэр. Нөхцөл байдлыг эрүүлээр хар. Хайртай хүндээ хэлсэн үгэндээ хүрэхийг зорих нь чиний гэр бүлийн бат бэх байдлыг тодотгож өгнө. Гэрлээгүй бол сүй тавих талаар бодоход буруу зүйлгүй.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?