📅

Энэ өдрийн зурхай /2017.01.21/

🕔 2017/01/21 13:58

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 21. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 24. Санчир гараг. Салхины эх одтой, найман цагаан мэнгэтэй, шар бич өдөр. 

Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Нэр өнгө 
Суудал:  Гал

Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Болгоомжлол илүүдэхгүй өдөр.Энэ өдрийн үйл явдал танаас эх хүн хүүхдүүддээ эн тэнцүү ханддагийн адил эргэн тойрныхондоо тэгш хандахыг шаардана. Хууран мэхлэлт дур татам зүйлсээс болгоомжил.Бүх санаа бодол чинь бодитоор биелж магадгүй. Бүх зүйлд тэвчээртэй хандах хэрэгтэй сэтгэлийн хөдлөл барь, дотоод мэдрэмжээ бүү хэтрүүл.


ҮХЭР (4/20-5/20)

Сэтгэл хангалуун өдөр. Од эрхэсийн байрлал танд гэнэтийн бэлэг бэлтгэсэн. Гол нь үхэрийнхэн болгон хүртэх боломжтой бэлгийг өөрийн мэдрэмжээр олж ав. Өдөөн хатгасан дур булаам санал хүлээн авбал хууртуузай. Сайтар бод. Өнөөдөр эхлэсэн үйл чамгүй хугацаагаар шаналгах болох тул ухаалаг бай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Идэвхтэй амралт биеийн ерөнхий байдалд эерэгээр нөлөөлнө. Салхинд гарч цана чаргаар гулга. Бааранд суух, гэртээ буйдан дээр хэвтэхээс хамаагүй илүү таныг чөлөөлөх болно. Найз нөхөдөө ажил хэрэгийн сонирхолтой санал тавь. Хэрэв та жижиглэнгийн худалдан авалт, борлуулалт хийдэг бол сайхан санал хүлээн авна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Эргэлзээгээ даван туулах өдөр. Ачийг бачаар хариулж болохгүй. Танд туслаж байсан хүндээ гомдлоо мартан талархалаа илэрхийл. Мацаг барихад хамгийн сайн. Бурханлиг байж, зарим эргэлзээгээ үлдэн хөө. Гэр орон, аж ахуйн ажилдаа анхаарч, санаа тавь. Уламжлалт заншдаа энэ өдөр хэрэгжүүл.


АРСЛАН (7/23-8/22)   

Ерөнхийдөө сайн өдөр. Гэхдээ эцэг, эхчүүд хүүхдээ хөгжил, сурлага нь зогсонги байдалд ороод байгаа бол энэ өдөр зас. Гэхдээ хэт их бүү санаа зов. Гол нь түүнтэй үе тэнгийн мэт илэн далангуй ярилц. Тэдний өөрийгөө үнэлэх үнэлгээг сайжруул. Өөртөө итгэх хүч олоход нь тусапж дэмж. Ханиасаа тусламж аваарай.


ОХИН (8/23-9/22)

Бага зэрэг эргэлзээтэй өдөр. Та заримдаа шууд үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Бөөрөнхийлсэн, нэрэлхүү байдал танд ачаалал авчирна. Сэтгэл зүй, био ритмтэй холбоотой асуудал гарна. Эрүүл мэндээ анхаарч, гэхдээ шаардлагатай байгаа тул уртасгасан цагаар ажиллах болно. Хэт түлсэн, хуурай хоол идэхгүй байхыг зөвлөж байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Гэр бүлийн арга хэмжээ зохиох өдөр. Хамаатан садангуудтайгаа харилцаа сайн байна. Айлд зочлох болон өндөр настнуудыг тойлж асрах үйл ажиллагаа зохион байгуул. Өрхийн төсөв, төлөвлөгөө зохиоход тохиромжтой. Юу худалдан авах, ямар аялалд бэлтгэх зэргээ гэр бүлээрээ хамтран төлөвлөгөө гарга.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Тайван амгалан байдал танаас нухацтай бодож, чухал шийдвэр гаргахыг шаардана. Итгэсэн зүйлээ чиглүүлж, итгэл найдварын мэдрэхүйгээ барь. Хувийн амьдрал тань тааламжтай байна. Хүүхдүүдтэйгээ салхинд гарч, театрт оч. Сэтгэл санаагаа тайван байлгаж дотныхоо хүмүүстэйгээ ойр сайхан харьцаа үүсгэж чадвал үүссэн үл ойлголцож тэр дороо арилна. Жолоо барихдаабогоомжтой байх, тод өнгийн тээврийн хэрэгслээс болгоомжлох өдөр.


НУМ (11/22-12/21)

Зарим хүн хайртаасаа, ойр дотныхоо хүмүүсээсээ бэлэг авах өдөр. Түүнийг та гэнэтийн байдал, уран сэтгэмжтэй гүйцэтгэлтэйгээр хүлээн авна. Таныг гайхуулж, урам оруулах болно. Эрч хүч чинь нэмэгдэж, ажлын ачааллаа бага ч болов тайлах боломж танд олдоно. Та өөрийгөө баярлуулж, бага зэрэг найрлан хөгжилд. Жолоо барих, гэнэтийн хэрүүл маргаанаас зайлсхий.


МАТАР (12/22-1/19)

Амралтын өдрүүдэд сайтар амарч авахгүй бол ирэх ажлын өдрүүдэд ажилд дарагдана. Хэт ажиллаж ядарсанаас архаг өвчнүүд сэдэрч болзошгүй. Алсын ирээдүйгээ төлөвлөх гээд хэрэггүй сайн амарч ав. Биеийн дархлааг дэмжин эмчилгээ хийлгэ.


ХУМХ (1/20-2/18)

Гоо сайхан, сэтгэлийн таашаалын өдөр. Энэ өдөр та дур булаам байна. Ганц бие бол өөрийн гоо сайхнаар хорвоо ертөнцийг баярлуулж гадагш гар. Сексийн дур булаам байдал тань эсрэг хүйсийн хүмүүсийг соронзон мэт татна.Гадаад байдалдаа ихээхэн анхаар. Гадагш гарч шинэ хувцас худалдан ав. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлж. Спортоор хичээллэх хэрэгтэй.


ЗАГАС (2/19-3/20)

Зөрчилдөөнтэй өдөр. Од эрхэс олон янзын гэнэтийн үйл явдлууд болохыг зааж байна. Хамтран амьдрагч нар бие биенээ хуурахаас эхлээд бүр мөсөн салж хагацаж ч болзошгүй. Хүлээцтэй байж, гэнэтийн учралд ухаалаг ханд. Зарим нь зориуд зохион байгуулсан урхи байж мэднэ. Энэ үеийг дуустал гэрлэлтээ хойшлуулж, гэр бүл болох, хүүхэдтэй болох зэрэг асуудлуудаа хойш нь тавь. Аль болох ойлголцохыг эрхэмлэ. Хамтдаа бясалгалд суувал их үр дүн өгнө.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?