📅

Зөвлөлтийн туухайг худалдан авагчид нь арабууд уу?

🕔 2017/01/18 11:19

Зөвлөлтийн туухайг худалдан авагчид нь арабууд уу?

 

Домогт "Улаан мөнгөн ус”-ны тухай

Сайтар мартагдсан хуучин зүйлийг шинэ юм гэдэг.  Моод дахин эргэдэг ч гэлцдэг. Энэ хэлц хувцас загварын чиг хандлагад л дангаар хамаардаг үг биш бололтой. Хэсэг хугацаанд дэгдээд намжсан дуулиан, нэгэн цагт ид цэцэглэн их хэмжээний олз ашгийг эзэддээ авчирч байсан бизнесийн төрөл ч эргэн сэргэж эхэлдгийн бодит жишээ нь  улаан мөнгөн усны наймаа болоод байна. 

Одоогоос хоёр жил орчмын өмнөөс цахим орчин, олон нийтийн сүлжээнд "Орос туухай өндөр үнээр авна” гэсэн зар эрчимтэйгээр тавигдаж эхэлснээр мартагдаад 20-иод жил гаруй болсон "бизнес” дахин хүчээ авсан ажээ.

Түүх сөхвөл, Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжин орсон 1990-ээд оны эхээр улаан мөнгөн ус гэгчийн дуулиан анх дэгдэж, тухайн үеийн ЦЕГ-ын дарга асан  хошууч генерал Б.Пүрэв, өнөөгийн МУНН-ын дарга Б.Батболд, Химийн хүрээлэнгийн захирал Бадгаа нар нэр холбогдож байсан тохиолдол бий. Орос, Монголоос өндөр үнээр худалдан авч цуглуулсан СССР гэсэн дардастай, Т.З гэсэн үсэг бүхий 24, 32 кг-ийн /гир/ туухайнуудыг БНХАУ руу хил дамнуулан худалдаж байсан гэлцдэг. Энэ төрлийн дамын наймаа ганц манай оронд ч бус ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж асан улс орнуудад хүрээгээ тэлж,  үүнийг тойрсон залилан луйврын хэрэг ч удаа дараалан бүртгэгдэж хэл ам татлах болсны эцэст хойд хөршийн цөмийн энергийн мэргэжилтнүүд "Red Mercury” буюу улаан мөнгөн ус хэмээх бодис огт байдаггүй гэсэн няцаалтыг удаа дараа өгснөөр туухай, хөргөгч, оёдлын машины наймаа ОХУ-д мэдэгдэхүйц багасч, улмаар манайд ч тэгсгээд бүдгэрч мартагдсан байдаг.  

Одоогоос хоёр жил орчмын өмнөөс цахим орчин, олон нийтийн сүлжээнд "Орос туухай өндөр үнээр авна” гэсэн зар эрчимтэйгээр тавигдаж эхэлснээр мартагдаад 20-иод жил гаруй болсон "бизнес” дахин хүчээ авсан ажээ.

Одоогоос хоёр жил орчмын өмнөөс цахим орчин, олон нийтийн сүлжээнд "Орос туухай өндөр үнээр авна” гэсэн зар эрчимтэйгээр тавигдаж эхэлснээр мартагдаад 20-иод жил гаруй болсон "бизнес” дахин хүчээ авсан ажээ. "СССР гэсэн дардастай 24 кг-ийн туухай нэг бүр нь 5 сая төгрөгийн үнэ хүрч байна, дондогмаа суурьтай буюу хоёр тийшээ налж унадаггүй туухай болох нь батлагдсан тохиолдолд газар дээр нь бэлнээр мөнгийг нь өгч авч байна” гэх цуу амнаас ам дамжин яригдсаар хялбар аргаар ашиг хонжоо олох хүсэлтэй олон хүний шуналыг хөдөлгөж Зөвлөлтийн үеийн хуучин туухайны эрэлд мордуулсан. Гэвч ерээд оны эхэн үед хэсэг дуулианы сэдэв болоод намжсаны нэгэн адилаар бас л бүдгэрсэн. Бүдгэрсэн шалтгаан нь иргэд өөрт хадгалагдаж байсан 24,32 кг-ийн жинтэй туухайнуудаа зарын дагуу худалдахаар авч ирэхэд улаан мөнгөн устай эсэхийг нь тогтоолгох шинжилгээнд заавал оруулах шаардлага тавьж, шинжилгээ хийсэн нэрээр мөнгө олох луйвар байсан тухай мэдээллийг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дамжуулсан нь нөлөөлсөн. 

Тэгвэл шинэ он гарснаас хойш нэг мөр мартагдаж өгдөггүй "гайхал” Зөвлөлтийн туухайн эрэл хайгуул, зар мэдээ дахиад л сөхөгдөж эхлэсэн нь хачирхалтай. Байсхийгээд л олны анхаарлыг татаж, тэгсгээд л бүдгэрч мартагддаг энэ наймааны ард сайтар төлөвлөсөн зохион байгуулалттай үйл ажиллагаа, луйврын бүлэг байж болзошгүй сэжиг төрсний үндсэн дээр СССР туухайн бизнесийн сүлжээний гүн рүү нэвтэрч, урьд өмнө нийтэд дэлгэгдээгүй, анхаарал  татахуйц хэд хэдэн мэдээлэл цуглуулснаа дэлгэж байна. Улаан мөнгөн ус дотроо агуулдаг туухайг хуурамчаас нь ялгахын тулд өндөр зардалтай нарийн шинжилгээгээр заавал оруулах шаардлагагүй. Харин  маш хялбархан аргаар буюу туухайн дор гар утсаа барьж үзэн утасны сүлжээ огт барихгүй болбол наймаа хийгддэг гэнэ.  Хоёр жилийн өмнө цацагдсан мэдээллээр  24 кг-ын туухай 5 сая төгрөгийн үнэ хүрдэг гэж байсан нь хамгийн доод  ханш ба бага гарын ченж нарын худалдаж авдаг ханш нь тэр. 1990-ээд оны үед хятадууд улаан мөнгөн усыг өндөр үнээр худалдан авдаг байсан бол өнөө цагт олон нийтийн сүлжээгээр цацагдсаар буй "туухай өндөр үнээр авна” гэсэн зарын цаана арабууд нуугдаж байдгийг шонхорын ангууч арабуудын орчуулагчаар оюутан цагаасаа хойш ажилласан, одоо ч энэ мэтийн наймааг нь зохицуулан зуучийн үүрэг гүйцэтгэдэг Б баталсан юм. СССР бичигтэй 24 кг-ын дондогмаа туухайг араб захиалагчид нэг бүрийг нь 3 тэрбум төгрөгөөр авдаг гэх бөгөөд 3 тэрбум төгрөг төлөх араб захиалагч хүртэл 4-5 хүний гар, хэтэвч дамжих хэдэн зуун саяар тоологдох дамын наймаа гараас гарт бэлэн мөнгөөр л хийгддэг нь бүр ч анхаарал татахаар...    

Зөвлөлтийн туухайг худалдан авагчид нь арабууд уу?

Зөвлөлтийн 24 кг-ийн жинтэй тухайгаа 80 сая төгрөгөөр худалдсан гэх О.Д ярихдаа, "Бид уулзаж тохиролцсоныхоо дараагаар хотоос холгүй Айдасын даваа, Түргэний гүүр өнгөрөөд Дундговь явах замаас гарч хээр очиж уулзсан. Тэд эхлээд бэлэн мөнгөө үзүүлж баталгаажуулсны дараагаар бид гирээ өгч дундуур нь хуваалгасан. Улаан мөнгөн ус байдаг гэхээр нь халууны шилэнд байдаг шиг шингэн зүйл төсөөлж байсан чинь шал өөр ув улаан өнгийн маш нунтаг шороо гарч ирдэг юм байна лээ. Хэл амгүй худалдаж авахыг бодвол мөн л байсан юм байлгүй” гэсэн юм. 

Дээрх мэдээллүүдэд тулгуурлан гурван чухал дүгнэлт урьдчилан хийж болохоор. Нэгдүгээрт, СССР бичигтэй туухайг 3 тэрбум хүртэлх төгрөгөөр худалдаж авдаг болох нь.

Хоёрдугаарт, СССР, ТЗ бичигтэй туухайнд цас улаан өнгөтэй нунтаг зүйл агуулагддаг байх нь.

Гуравдугаарт, дээрх туухайг араб гаралтай эрс тогтмол худалдан авч, Баян-Өлгий аймгаар Казахстан уруу, Казахстанаас Ойрхи Дорнод руу тээвэрлэдэг болж таарч байна.



http://eagle.mn/r/23012


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?