📅

М.Намсрай: Монголын "цагаан сар" нэг сард болох нь зүйтэй

🕔 2017/01/10 14:32

М.Намсрай: Монголын "цагаан сар" нэг сард болох нь зүйтэй

 

Жилийн жилд л босож ирдэг Монголын цагаан сарын шинийн нэгний өдрийг зөв буруу тэмдэглэдэг хэмээсэн асуудал ч өнөөдрийг хүртэл байсаар байна. Энэ тухай Монголын чөлөөт зурхайчдын холбооноос мэдэгдэл хийлээ. Тус холбооны тэргүүн М.Намсрай "Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2017 оны нэгдүгээр сарын 28-нд эхэлнэ” хэмээн мэдэгдлээ. Тэрбээр ингэж хэлсэн шалтгаанаа  ийнхүү тайлбарлахдаа:

 

"Хубилай хааны зарлигаар 1280 оны арванхоёрдугаар сарын 19-нд монгол түшмэдүүд цаг, улирлын судалгаа хийн эзэн хаандаа өргөн барьсан. Энэхүү судалгааны ажлыг Хубилай хаан "Цагийг мэдээлэх зурхай” хэмээн нэрлэснээр Монгол шар зурхай нь албан ёсоор Монголчуудын төрийн тоолол болсон байдаг. 

 

Үүнээс хойш Монголын гэх нэр нь гээгдэж, дэлхийн даяар "Дорнын зурхай” гэж нэрлэн өдгөө Япон, Солонгос, Энэтхэг, Хятад, Вьетнам зэрэг Азийн улсууд хэрэглэсээр байна.  

Харин Сүмбэ Хамба хэмээх хүний Түвдэд дэлгэрүүлсэн зурхайн тооллыг 1747 оноос хойш Манжийн хааны бодлогоор Төгсбуянт гэж нэрлэн Монголд нэвтрүүлсэн. Төгсбуянт зурхайд сар бүр билгийн тооллын өдөр нь тасардаг, давхарддагаас болж тэнгэрт харагдах сар, календарийн сар хоёр илт зөрдөг. Үүнийг хүчээр тааруулсаар ирсэн. Энэ зурхайг одоо зөвхөн Монгол, Түвд хоёрт л хэрэглэж байна.  

 

Төгсбуянтын зурхайгаар шинэлж эхэлснээс хойш буюу миний тооцоолсноор 1807 оноос хойш өнөөдрийг хүртэл 209 удаагийн цагаан сарын 134-ыг нь буруу 75-ыг нь зөв тэмдэглэж ирсэн байна. 

 

Шинэлэх ёсоо буруу өдөр товлосноос болж тухайн зөрүүтэй хоногуудад мэндэлж байгаа хүүхдүүд бүх амьдарлынхаа турш буруу жилтэй, буруу төөрөгтэй явж байна. Тухайлбал, 2017 оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 27-ны хооронд төрөх хүүхдүүд Монгол шар зурхайгаар тахиа жилтэй байх ёстой. Гэтэл Төгсбуянт зурхайгаар мичин жилтэй болж таарч байна. 

 

Би энэ тухай 2004 оноос хойш ярьж байгаа. Энэ бүхнийг нотлоогүй, баримтжуулаагүй бол би үүнийг 20 гаруй жил ярихгүй байсан. Энэ бол судлагдаж, нотлогдсон зүйл” гэсэн юм.

Ийнхүү Монголчуудыг хоёр хуваасан, зурхайн он тооллын хэрүүл хэдий болтол үргэлжилж нэг мөр болох юм бол доо. 



ЧОЙ


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?