📅

Дулаан дамжуулах магистрал шугамд гэмтэл гарчээ

🕔 2016/12/15 11:34

 

Дархан хотын хэрэглэгчдийн 50 орчим хувийг хангадаг төв магистрал 600-н шугам дээр хуучин дарханы микро хорооллын орчим гэмтэл гарчээ. "ДДС” ТӨХК-иас гэмтлийг илрүүлж хэмжээг тодорхойлох ажлыг шуурхай хийж эхэлсэн байна. 2.7 км гаруй үргэлжлэх энэхүү дулааны магистрал шугам дээр гарсан 14 дэх гэмтэл болж байгаа ажээ.

Уг дулааны магистрал шугам нь 1993 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд ашиглалтын хугацаа хэтрээгүй ч хэмжилтээр ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Түүнчлэн одоогоор аваарын горимд ажиллаж байгаа гэдгийг холбогдох байгууллагын удирдлагууд хэлж байна. Энэхүү шугамын засвар шинэчлэлийн ажилд 4.7 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд холбогдох удирдлагууд дээд шатны байгууллагуудад удаа дараа хандаж асуудлыг шийдвэрлэх гарцыг хайсаар байгаа аж. Цаашид уг шугамыг засварлах ажлыг шуурхай шийдвэрлэхгүй бол дахин гэмтэл гарах магадлал өндөртэйг албаныхан хэллээ. 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?