📅

АТГ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШИЙДВЭРИЙГ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЭВ

🕔 2016/12/15 10:55

АТГ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШИЙДВЭРИЙГ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЭВ

 

Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн Засаг даргын хууль зөрчсөн шийдвэртэй холбоотой асуудлаар тус аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нарт албан бичиг хүргүүллээ.

"Дархан-Хот байгуулалт, барилга захиалагчийн газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Элдэвсайхан нь тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллах талаар АТГ-аас Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатад албан бичгийг хүргүүлсэн юм.

Гэвч Д.Элдэвсайханыг уг албан тушаалд томилсон нь холбогдох хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх этгээдийг хууль зөрчин нийтийн албанд томилон ажиллуулж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн тул түүнд хариуцлага тооцох, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг нийтийн албанд томилсон зөрчлийг арилгуулах шаардлагатай юм.

http://olloo.mn/n/36837.htmlскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?