📅

Эрдэнэт үйлдвэр худалдан авалтаа нээлттэй зарладаг боллоо

🕔 2016/12/14 12:23

 

Эрдэнэт үйлдвэр худалдан авалтаа нээлттэй зарладаг боллоо

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмших болсон Монголын Зэс Корпорациас ирээдүйн таван зорилтыг дэвшүүлэн тавьсан билээ. Үүний нэг нь "Нээлттэй шилэн Эрдэнэт” буюу худалдан авалт, зардал, зарцуулалтаа ил тод мэдээлдэг байх зорилт юм. Энэхүү зорилтын хүрээнд худалдан авалт, зардал, зарцуулалтыг нээлттэй болгож, олон улсын стандартыг барьж ажиллах, шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх зэрэг асуудал багтсан.

Тэгвэл Эрдэнэт үйлдвэр цахим хуудсаа шинэчилж, www.erdenetmc.mn хаягаар худалдан авалт, үнийн саналын урилга, бүрдүүлэх материал, худалдан авалтын үр дүн зэрэг тендертэй холбоотой бүхий л мэдээллээ ил тод зарладаг болжээ.

Өмнө нь улсын хөрөнгөөр үйлдвэрт огт хэрэггүй зүйл хэнд ч мэдэгдэлгүйгээр авч агуулдаг байсан бол одоо хувийн хэвшлийнхний хяналт дор олон улсын практикт шалгарсан аргаар худалдан авалт хийдэг болох нь. Энэ мэтчилэн төр, хувийн хэвшлийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа зөв горимдоо шилжиж буйд иргэд тааламжтай байгаа ажээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?