📅

Нефть хулгайлдаг бүлгийг баривчилжээ

🕔 2016/12/10 14:57

Нефть хулгайлдаг бүлгийг баривчилжээ

 

Казахстан дахь зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйлдлийг таслан зогсооход чиглэсэн тусгай ажиллагааны хүрээнд нефть бүтээгдэхүүний хулгай болон хууль бус эргэлттэй холбоотой 15 хүнийг баривчилсан байна. Тусгай ажиллагааны үндсэн хэсэг Актобад явагдсан аж.

Энэ сарын 7-ны өдөр Казахстаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зүгээс Актюбинск муж болон бусад бүс нутгуудад нефть хулгайлдаг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийг таслан зогсооход чиглэсэн өргөн хүрээт тусгай ажиллагаа эхэлж буй талаар мэдэгдсэн билээ. Уг тусгай ажиллагаанд Дотоод явдлын яам болон Авлигатай тэмцэх үндэсний хороо оролцсон байна.

 

Хууль сахиулагчдын хийсэн мэдээллээс харахад, тусгай ажиллагааны үеэр хэд хэдэн хүмүүсийг баривчилснаас гадна нефть бүтээгдэхүүн бүхий автоцистернүүдийг хураан авчээ. Мөн Алма-Ата хотноо явагдсан тусгай ажиллагааны үед "Ах дүү дөрөв” бүлэглэлийн толгойлогч Еркин Избасарыг нефтийн хулгайчдыг нуун далдалсан хэргийн сэжигтнээр баривчилсан аж.

 

 

Д.Мөрөн


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?