📅

Оросын дайралтын үеэр 46 хүн амиа алджээ

🕔 2016/12/05 12:39

Оросын дайралтын үеэр 46 хүн амиа алджээ

 

Сирийн Алеппо хотын хойд хэсэгт өнгөрөгч амралтын өдөр агаараас цохилт өгсөн талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уг цэргийн ажиллагааны үеэр 46 хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын ихэнх нь хүүхдүүд гэнэ. Тэгвэл Алеппо хотыг бөмбөгдсөн хэрэгтэнг Оросууд хэмээн Пентагон мэдээлэв. "Оросууд Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийг хамгаалахын тулд сөрөг хүчнийхэн амьдарч буй бүс нутгуудыг бөмбөгдсөөр байна. Алеппо хотын хойд хэсэгт сөрөг хүчний дэмжигчид олноороо амьдардаг” гэж Пентагон мэдээлжээ.

 

Москва "Энгийн иргэд бус террористуудад агаараас цохилт өгсөн” гэж хариу мэдэгдсэн байна.

 

2012 оны дөрөвдүгээр сард Сирид иргэний дайн дэгдсэн билээ. Уг иргэний дайны улмаас Алеппо хотын 20 мянган иргэн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?