📅

Авлигатай тэмцэх газрыг зайдласан нөхдүүдийн нэг Б.Бадраа хаана явна!

🕔 2016/12/02 10:25

 

Хууль журам зөрчсөн гэх хэчнээн ч асуудалд нэр холбогдлоо гээд уснаас хуурай гараад бүр сурчихсан нөхдүүдийн нэг бол Өмнөговь аймгийн экс засаг ноён Б.Бадраа юм. Уг нь энэ Монгол Улсад хууль журам гэж байдаг, гэвч байлаа гээд дээр нь гишгэлэн үгүйсгэгчдийн нэгээр Б.Бадраа гэж хүнийг хэвлэлүүд хэдийнэ тодруулчихсан гэхэд болно. Хэдийгээр тэр одоо өмнөх шигээ эрх мэдлийг шууд утгаар нь хэрэгжүүлэгч биш ч, өмнийн говьд тэр том хэвээрээ байгаа. Ер нь бол тус аймгийн удирдлагууд нам хүчний эрх ашиг гэхээсээ хувь эрх ашиг, бизнес, мөнгөний эрх ашгаараа сүлбэлдсэн байдаг гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэлж ярьдаг. Түүнчлэн харагдах тал дээрээ бол Б.Бадраа эрх мэдлийн өндөрлөгөөс уруудсан мэт ч, түүний бизнес сэлт нь Өмнөговь хийгээд Улаанбаатарт цэцэглэсэн хэвээрээ байгаа гэх мэдээлэл бий. Мөн түүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах үндэслэлүүд ч хэвээрээ байгаа талаар хэлж яригсад нэг биш байгаа юм.

Б.Бадраа 4  тэрбум орчим төгрөг шамшигдуулсан гэх асуудлаар 4 жилийн өмнө  Авилгатай тэмцэх газарт эрүү үүсгэгдэн шалгагдаж байв. Улмаар яллах дүгнэлт үйлдэж, прокурорын байгууллагад шилжүүлсэн ч прокуророос түүний хэргийг хэрэгсэхгүй болгож байв.  За мөн  Өмнөговь аймагт 14 километр хатуу хучилттай зам тендерийг өөрийн хөрөнгө оруулалттай "Далан говь” компанид өгч мөнгийг хувьдаа завшсан, төсвөөс 180 сая төгрөг хувьдаа гулгуулсан гээд шалгаж баримт материалыг АТГ-аас бүрдүүлээд Б.Бадраад яллах дүгнэлт  үйлдүүлэхээр хяналтад шилжүүлсэн ч, бас л мултарч чадсан сүрхий эр.  Ер нь хараад байхад  АТГ-д дийлддэггүй хүн гэвэл Б.Бадрааг л нэрлэж болохоор.  Ямартаа л АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Б.Бадраагийн бас нэг асуудлыг илрүүлсэн байдаг. Б.Бадраа аймгийнхаа Худалдан авах ажиллагааны албаны даргаар бизнесмэн  Б.Батдоржийг томилуулахаар удаа дараа санал болгож, АТГ-аас ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг нь хянаж үзэхэд,  Б.Батдорж нь ашиг сонирхолын зөрчилтэй байсан байдаг. Тиймээс АТГ-аас  энэ талаар тухайн үед аймгийн засаг даргаар ажиллаж байсан Б.Бадраад  мэдэгдсэн боловч үл ойшоон, дээрх албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилж, АТГ-ыг үл тоомсорлосон байдаг.

Тиймээс  тухайн үед Өмнөговь аймгийн засаг даргад хариуцлага тооцуулахаар АТГ-аас ЗГХЭГ-т сэнал хүргүүлсэн байдаг юм билээ. Гэвч түүнд   хариуцлага тооцолгүй таг чиг болсон гэдэг. Гэхчлэн хараад байвал ноён Б.Бадраа гэж нөхөр АТГ-ын дээр гараад суучихсан аятай аягласан баримт бүхий мэдээллүүд байх аж.

Тухайлбал, Б.Бадраагийн "ХААН” банкны хувийн харилцах 5885061266 тоот дансанд 2009 оны тавдугаар сард 831 сая төгрөгөөс "Таван толгой транс” компанитай байгуулсан зээлийн гэрээнийхээ дагуу хүлээн авсан орлогыг хүн ам, хувь хүний албан татвар ноогдуулалттай холбогдуулан шалгахад 500 шахам сая төгрөгийн нуун далдлалт илэрсэн нь хууль хяналтын байгууллагаар шалгагдах явцдаа өршөөгдөн замхарсан байдаг. Мөн тэрбээр орон нутгийн төсвийн 500 сая гаруй төгрөгөөр хувьдаа автомашин авч,Хүрмэн сумын сургуулийн дээвэр засахын тулд байгуулагдаад хэдхэн сарын нүүр үзсэн, бүтээн байгуулалтын гүйцэтгэл огт хийж байгаагүй "Сэврэй хайрхан” групптэй ямар ч тендерийн шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулж 120 сая төгрөгийн санхүүжилт хийсэн гэхчлэн олон асуудалд холбогдож ирсэн.

За мөн Монгол Улсад төлөх татвараас бултаж, хэдэн арван тэрбумаар хэмжигдэх хохирол учруулсан "Саусгоби сэндс” компанийн лицензийн хэрэгт Б.Бадраагийн нэр холбогдож байсан. Б.Бадрааг  "Саусгоби сэндс” ХХК-д  худалдагдсан гэх яриа  нутгийнх нь иргэдээс анх гарсан байдаг. Тус компани  Овоот толгой, Цагаан толгой, Сүмбэр билүүт  гэсэн гурван ордын лицензээ  хятадуудад өндөр үнээр  зарах гэж байгааг тухайн үед засаг ноён  Б.Бадраа дэмжиж байсан гэх мэдээлэл бий.  Түүнчлэн "Саусгоби сэндс” компанийн удирдлага Курт Черч, Жастин Капла нартай Б.Бадраа ихэд дотно байсан байдаг. Жастин Каплаг Ерөнхийлөгчийн өршөөлөөр нутаг руугаа буцсаныг уншигчид санаж байгаа биз ээ. Түүнчлэн  Б.Бадраагийн гар хөл бологч Г.Бадралтхүү гэгч нөхөр Жастин Каплагийн  бие төлөөлөгч гэх албан тушаалд томилогдоод "Саусгоби сэндс” компаниас цалинжин ажиллаж байсан гэх ч мэдээлэл бий.За мөн Б.Бадрааг   БНХАУ-ын иргэдэд ихээхэн алтны нөөцтэй ордыг зөвшөөрөлгүйгээр ашиглуулж, их хэмжээний хахууль авсан байх магадлалтай гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан. Ингээд бичээд байвал Б.Бадраа гэж хүн дэндүү олон асуудалд холбогдож иржээ.

Монголд хууль гэж байдаг бол, АТГ үнэхээр л шударга ажилладаг бол Б.Бадраа гэж хүнийг шалгасан шиг шалгах ёстой юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?