📅

Төрийн банк 243 ажилтнаа цомхотгохоор болжээ

🕔 2016/11/29 15:50
 

Орон даяар 200 гаруй салбар нэгжтэй, 2.7 сая харилцагчтай, 3800 гаруй ажилтантай томоохон банк болох Төрийн банк 243 ажилтнаа цомхотгохоор мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Эдгээр нь бүгд мэргэжилтнүүд бөгөөд тэд нэгдсэн байр сууриа тун удахгүй илэрхийлэх аж.

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтантай холбогдоход, одоогоор ажлаа хийж байгаа бөгөөд халагдах мэдэгдэл авсан ажилчид хямралын үед ажилгүй болох гэж буйдаа сэтгэл дундуур байгаагаа хэлсэн юм.

Дашрамд дурдахад Төрийн банкны захирлаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Баярсайхан өнгөрсөн есдүгээр сард томилогдсон юм. Мөн уг банкыг хувьчлах асуудал яригдсаар байгаа билээ.

ЖИРГЭЭ:

Төрийн банкнаас халагдах мэдэгдэл авсан 243 хүмүүс аргаа бараал явж байх шиг бна да. Бүгд л зээлтэй

 БАРИМТ:

CyZ5nk9XAAAUK-eCyZ5nktWIAAoQecCyZ5nkzWEAAntL5


URL: http://www.fact.mn/297392.html 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?