Япон 2018 онд дэлхийн хамгийн хүчирхэг компьютертой болно
Өндөр технологийн хувьд Япончууд дэлхийн олон орны өмнө алхдаг. Тийм ч учраас супер компьютерын салбарт хүртэл Америк, Хятадын өмнө алхахаар эрмэлзэж байна.
Дэлхийн хамгийн хүчирхэг 500 компьютерын жагсаалтад БНХАУ сүүлийн жилүүдэд тэргүүлж, АНУ удаалж байгаа. Хэдийгээр Япон улс энэ жагсаалтад 12 компьютероороо багтдаг ч гэсэн тэдний хамгийн шилдэг нь жагсаалтын 5 дугаарт байрт оржээ.
Харин одоо засгийн газраас 173 сая ам. доллар зарцуулж 130 петафлоп хүчин чадалтай компьютер бүтээхээр төлөвлөж байна. Ингэснээр одоогийн хамгийн хүчирхэг компьютер болох БНХАУ-ын 93 петафлоп хүчин чадалтай ТайхуЛайт компьютероос хүчин чадлаар давах юм.
Компьютерыг бүтээх компанийг сонгон шалгаруулах бөгөөд ирэх сарын 8-ны өдөр албан ёсоор олон нийтэд зарлах аж. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр 2018 он гэхэд компьютер ашиглалтад орно.
Компьютерийн хурд хэмжих Флопс нэгжийн тухай...
Флопс гэдэг нь нэгж хугацаанд тооцоолох хурд юм. Одоогийн байдлаар кило, мега, гига, тера, пета, екса, зетто, ётта гэсэн хэмжих нэгжүүд байдаг. Энэ нь 10-ын гурван зэрэгтээс 10-ын 24 зэрэгт хүртэлх их хэмжээний тоо юм.
Бидний мэдэх 2.5 гегагерц хурдтай дан цөмт процессор гэхэд 10 тэрбум флопс буюу 10 Жифлопс хурдтай.
Он | 1 Жифлопын үнэ | 2013 оны инфляцитай харьцуулахад | Нэг Жифлоп нь Хамгийн хямд үнэтэй Платформ | Тайлбар |
1961 | 1,100,000,000,000 ам.доллар (1.1 их наяд ам.доллар) | 8.3 их наяд ам.доллар | Тухайн үед бүтээгдэж байсан IBM 1620 -ын нэгж үнэ 64,000 ам.доллар | 1620 компьютер үржүүлэх үйлдлийг гүйцэтгэхийн тулд 17,7 секунд зарцуулдаг байсан. |
2014 оны зургаадугаар сар | 0.22 ам.доллар | 0.22 ам.доллар | Sony Playstation 4 | Sony PlayStation 4хамгийн өндөр үзүүлэлтэнд хүрсэн. Тэдний 1.84 TFLOPS хурдтай платформ 400 ам.долларын үнэтэй |